Гадаад мэдээДЭЛХИЙ

НҮБ дэлхийн газрын зургийг ихээхэн өөрчлөх тогтоолыг баталжээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей баасан гарагт /2026.09.04/ хуралдаж улс орнуудын газар нутгийн хэмжээг илүү үнэн зөв харуулсан дэлхийн шинэ газрын зургийг нэвтрүүлэх тогтоолыг баталлаа. Африкийн орнуудын уриалгаар НҮБ тогтоол дээр санал хураасан байна.

Африкийн холбооны гишүүн орнууд болон Бахамын арлуудын санаачилсан “Correct the Map” буюу “Газрын зургийг засъя” тогтоолыг Ерөнхий Ассамблейн 164 гишүүн дэмжиж, зургаан улс түдгэлзэж, зөвхөн АНУ эсэргүүцсэн санал өгчээ. Уг тогтоол нь дэлхийн бүс нутгуудыг, ялангуяа Африк тивийг хэмжээг илүү бодит байдлаар дүрслэн харуулах зорилготой.

Дэлхийн нийтээр түгээмэл ашигладаг газрын зургууд 1569 онд Европын газрын зураг бүтээгч Жерардус Меркаторын боловсруулсан Меркаторын проекц дээр суурилдаг. Энэхүү проекцыг далайн болон бусад навигацид өргөн ашигладаг юм.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха

Аугаа Орос орныг маань тасджээ. Сда

Холбоотой мэдээ

Back to top button