НИЙГЭМНийгэм мэдээ
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр сондгой дугаараар буюу 1, 3, 5, 7, 9, төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
Сондгой тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцох юм.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчлэх юм.
Улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм. Есдүгээр сарын 13-наас ердийн буюу нэг өдрийн хязгаарлалт үйлчилж эхэлнэ.
Тухайлбал, жолооч таны автомашины улсын дугаарын сүүлийн орон:
- 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт
- 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Б.САНАА









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.