Улс төрийн мэдээ

Төсвийн тодотголыг маргаашаас УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр нээж, маргаашаас УИХ-ын байнгын хороод хуваарийн дагуу хэлэлцэх асуудлуудаар хуралдах билээ.

Тухайлбал, 9-р сарын 8 буюу маргааш УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  • Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлуудын хүрээнд тус тус хуралдахаар болжээ.

Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хууль эрх зүйн заалтад тусган батлуулж чадвал уг хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button