Улс төрийн мэдээ

П.Ганзориг: Төсвийн тодотгол инфляцыг өдөөх сөрөг талтай

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж буйтай холбоотойгоор ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "ХҮН намын зүгээс төсвийг тодотгох нь зөв гэж үзэж байгаа ч үүний цаана цалин хөлс нэмэгдэхийн хажуугаар иргэдийн орлогыг инфляцыг өдөөх эрсдэлтэй. Засгийн газар ДНБ-ий 2 хувьтай тэнцэж байгаа төсвийн алдагдлыг үнэт цаас гаргаж, нэг ёсондоо өр зээл тавьж санхүүжүүлэх гэж байна. Цаашлаад аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнесүүдийн  санхүүгийн хүртээмжийг бууруулах нөхцөл үүсэх болно" гэлээ.

Мөн “2024 онд ХҮН нам Засгийн газартай хамтран ажиллаж эхэлснээсээ хойш төр засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьж ирсэн. МАН-ын хэн нь Ерөнхий сайд болох чухал биш. Гэхдээ үүний цаана Монголын нийт иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, цалин орлого явж байгаа учраас бодлогын тогтвортой байдлыг хангах ёстой.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын гурав дахь дарга, гурав дахь Ерөнхий сайдаа сонгон ажиллаж байна. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 онд УИХ-ын сонгууль тус тус болно. Энэ сонгуулиар ард түмэн УИХ болоод Засгийн газарт өөрсдийн дүнгээ тавина” гэв.

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эдний НҮХ нам бол МАН-д хусуулаад сууж байхдаа таарсан амьтад

Холбоотой мэдээ

Back to top button