Төсвийн тодотголыг батлавал инфляц 18 хувьд хүрч, зээлийн хүү өснө
Төсвийн тодотголыг өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх үед Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нь төсвийн тодотголыг батлавал инфляц 18 хувьд хүртлээ өснө хэмээн хэлсэн юм.
Түүнчлэн ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг нь намаа төлөөлөн байр сууриа илэрхийлэхдээ "ХҮН намын зүгээс төсвийг тодотгох нь зөв гэж үзэж байгаа ч үүний цаана цалин хөлс нэмэгдэхийн хажуугаар иргэдийн орлогыг инфляцыг өдөөх эрсдэлтэй.
Засгийн газар ДНБ-ий 2 хувьтай тэнцэж байгаа төсвийн алдагдлыг үнэт цаас гаргаж, нэг ёсондоо өр зээл тавьж санхүүжүүлэх гэж байна. Цаашлаад аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнесүүдийн санхүүгийн хүртээмжийг бууруулах нөхцөл үүсэх болно" гэсэн байр суурийг мөн илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл, одоогийн 13 хувийн инфляц 2027 оны эхний сард 18 хувь болтлоо өсвөл 100,000 төгрөгөөр авч байсан бараа, үйлчилгээ дунджаар 118,000 төгрөгийн үнэтэй болно гэсэн үг.
Мөн үүнийг дагаад зээлийн хүү өсөж, төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж буурна.
Э.БҮЖИНЛХАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.