НИЙГЭМНийгэм мэдээ

"БНСУ-д ажиллаж буй Монгол иргэдийг ажлын байрны ялгаварлан гадуурхалтаас хамгаална"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, энэ сарын 7-ны өдөр БНСУ-ын Ажил эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Хүн-тэй уулзлаа. Тус уулзалтаар хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ажиллах орчин, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байр солих бүсчлэлийн хязгаарлалтыг цуцлах, гэр бүлийн гишүүд удаан хугацаагаар тусдаа амьдрах нөхцөл нэмэгдэж байгаа нь гэр бүлийн харилцаа, хүүхдийн өсөлт хөгжил, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байгааг онцлон хөндсөн байна.

Солонгосын талаас Ким Ён Хүн "хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй монгол иргэдийг аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны ялгаварлан гадуурхалт зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийлжээ. Мөн БНСУ-д ажиллаж буй монгол иргэд нь зөвхөн хөдөлмөр эрхлэлт төдийгүй хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны гол тулгуур хүчин зүйл болно" хэмээсэн байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button