Францын Ривьера дахь музейгээс Ренуарын зургууд алдагджээ
Мягмар гарагт /2026.09.08/ Францын Ривьера бүсэд байрладаг Кагне сюр Ме тосгоны музейгээс алдарт зурагчин Пьер-Огюст Ренуарын хоёр зураг алдагджээ. Орон нутгийн албан тушаалтнууд мэдэгдсэнээр 06:00 цагийн орчим хоёр этгээд хашааг цоолсон нүхээр нэвтэрч, музейн цонхоор барилга руу орсон байна.
Ренуарын зургууд дуудлага худалдаагаар олон сая ам.доллар хүрдэг. Хулгайд алдагдсан зургууд нь “Хатагтай Колонна Романо”, “Худаг дээрх залуу эмэгтэй” юм. Тэдгээр зургийг Парисын алдарт Орсай музейгээс зээлээр авч тавьсан байжээ. Хэрэгтнүүд Ренуарын “Хатагтай Пичон”, “Коко уншиж буй нь” нэртэй хоёр зургийг мөн авсан боловч цагдаа нарт хөөгдөж байх үедээ цэцэрлэгт хаясан байна.
Орон нутгийн засаг дарга Брайан Масон мэдэгдэл хийхдээ “Эдгээр уран зургууд үнэлшгүй үнэ цэнтэй учир зүгээр нэг хулгайлаад зардаг зүйл биш” гэжээ. Францын Соёлын яам 2024 хийсэн судалгаа дөрвөн музей тутмын нэг нь л онцгой нөхцөл байдалд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан гэх тоо баримт гарсан байна. Мөн тал гаруй хувь нь хяналтгүй камергүй байжээ. Өнгөрсөн жил Луврын музейгээс олон сая ам.долларын үнэ бүхий эдлэлүүд алдагдсан хэрэг гарсан. Тус хэрэг мөн аюулгүй байдлыг бүрэн хангаагүйн улмаас болсон юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.