ЭДИЙН ЗАСАГ

266 компанийн 558 үнэт цааснаас 7 их наяд төгрөг татан төвлөрүүлжэ

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь биржийн бус зах зээлийг Монголд анх 2021 онд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 5 жилийн нүүрээ үзэж буй. 

Монголын биржийн бус зах зээл нь 5 жилийн дотор эдгээр бүтээн байгуулалтуудыг хийсэн байна.

  • 2020 онд Санхүүгийн Зохицуулах хорооны “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталсан
  • 2021 онд Анхны бондын арилжаа амжилттай эхэлсэн
  • 2023 онд Блокчэйн арилжааны систем нээлтээ хийсэн
  • 2025 онд Блокчэйнд суурилсан үнэт цаасны арилжааны системийг дэлхийн анх удаа нэвтрүүлсэн

Биржийн бус зах зээл нь 2026 оны 2-р улирлын байдлаар ДНБ-ий 4.3 хувьтай тэнцэж байна. 2026 оны 08-р сарын 31-ний байдлаар биржийн бус зах зээлд нийт 266 компанийн 558 үнэт цаас, төгрөгөөр 9.4 их наяд төгрөг бүртгэгдэж, 7 их наяд төгрөг татан төвлөрүүлжээ. 

Э.БҮЖИНЛХАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button