УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АТГ-ын үүдээр эргэлдээд байлгүй зүгээр л шалгуулчих, Ерөнхий сайд аа!

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх нар өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийхээр нэгэн зэрэг очиж, хэн нь том, бас хэр нөлөөтэйгөө үзэх гэсэн аятай багахан зөрчил хүртэл үүсгэв. Намрын улс төр халж буй энэ өдрүүдэд Засгийн газрын тэргүүнийг төсөвтөө гэнэт тодотгол хийх болсон, хэт өндөр зардал бүхий данхайсан төсвийн төсөл өргөн барьсныг нь парламент дахь сөрөг хүчний зүгээс шүүмжилж буй.

Тэр дундаа 2026 оны төсвийн тодотголтой холбоотой боловсролын салбарын зардал дунд Ерөнхий сайд Н.Учралын ээжийн нэр дээрх сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан нь маргаан дагуулж байгаа. Иймд АН-ынхан Ерөнхий сайд Н.Учралыг АТГ-т шалгуулахаар хандаж гадаа нь очтол Засгийн газрын тэргүүн өөрийн биеэр морилж, тэд хоорондоо халз мөргөлдсөн хэрэг.        

Авлигатай тэмцэх газрын даргыг хуулиараа Ерөнхий сайд санал болгож, УИХ-аар хэлэлцэн томилуулдаг. Тэгэхээр эндээс Засгийн газрын тэргүүн өөрийн эрх мэдлийн хүрээнд даргыг нь томилдог байгууллагынхаа үүдэнд яаран сандран очиж,  хэвлэлийнхэнд гэнэт мэдээлэл өгөх шалтгаан юу байв гэдэг асуулт эрхгүй урган гарна. Ерөнхий сайд өрөөндөө байна уу, Төрийн ордны гадаа ч юм уу, мэдээлэл хийнэ гэхэд хэвлэлийнхэн яваад л очно. Гэтэл яагаад заавал АТГ-ын үүдэнд очиж “өчиг” тайлбар хэлэх болов.

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруугүй бол, шалгуулсан ч илрэх ямар нэг “но”-гүй бол тэгтлээ сандчих хэрэг юу сан билээ. Эсвэл ямар нэг гэм булхайтай болоод өөрийн томилдог эрх бүхий байгууллагынхаа удирдлагад зориуд сүр хүчийг үзүүлэн, нөлөөлөх гэсэн оролдлого байв уу.

2019 оноос хойш өнөөг хүртэл АТГ-ын даргаар ажиллаж буй  Зандраагийн Дашдавааг улируулан томилуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентад оруулж, 04 дүгээр сарын 3-ны өдөр хэлэлцэн батлуулсан түүхтэй. Гэвч хүч хэний талд байгаагаас, мөн АТГ-ын даргаар хэн хэнийг тавихаас Монголын улс төрийн олон зүйл шалтгаалах нь нэгэнт тодорхой тул Н.Учрал өнөөдөр зүгээр ч нэг тус газраар “зочлоогүй” биз.

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Огцрох хангалттай үндэслэл

Хулгай
Хулгай

Огцор

Зочин
Зочин

shalguulaa

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Uchral barigdanguutaa guij bnaa hahaha archaagui amisgaa yumaa

Зочин
Зочин

Огцор

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яасан гэж. Оронд нь оччих санаатай юмнууд

Zochin
Zochin

EGUUR uzel bodloo hudaldsan uu, suuliin ued 1 tald uilchilsen aguulgatai medee niitleed baih yum

зочин
зочин

Учрал өөрөө АТГ дээр давхиж очиж намба алдах ямар хэрэг бнаа. Зүгээр шалгуулах хүсэлт гаргавал болоо бишүү.

Зочин
Зочин

Огцор

Zochin
Zochin

Ger bulruu dairj harluuldag, hudal medeelel taraadag 1 l buleglel baidag shuu

Зочиpн
Зочиpн
Reply to  Zochin

ХЭН БЭЭ ЭЗЭН БИЕ БА УУУ, ӨӨӨРСДӨӨ Л ХҮСЭЭГҮЙ БАЙХАД МӨНГӨ ӨГЧДДӨГ ГЭЖҮҮҮҮ

Иргэн
Иргэн

Танай сайтыг овоо голыг нь олоод бичдэг юм уу гэж боддог бн гэтэл бас л мөнгөний үнэр авсан бололтой учрыг нь олох гэж эрэн сурвалжлахгүй мэлээлэл өгдөг болжээ

Холбоотой мэдээ

Back to top button