Гадаад мэдээДЭЛХИЙ

Наймдугаар сар түүхэн дэх хамгийн халуун сар болжээ

Өнгөрөгч наймдугаар сар бол дэлхий даяар агаарын температур түүхэнд үзэгдээгүй халуун байжээ. Тодруулбал, Европын Холбооны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн алба (C3S) пүрэв гарагт /2026.09.10/ мэдээлснээр наймдугаар сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрийн хувьсгалын өмнөх үеийн түвшнээс 1.5 хэмээр давж халсан гэсэн юм.

Өнгөрсөн сард олон улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн гамшиг олон тохиолдсон. Балба болон Төвөдийн хил дээр олон зуун хүний амийг авч одсон хөрсний нуралт, үерт уур амьсгалын өөрчлөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болзошгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Мөн Индонез, Грек, Бельги зэрэг оронд ойн түймрийн тохиолдол нэмэгдэж, Унгар болон Румынд хүчтэй ган гачиг нүүрлэсэн.

Дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр нэмэгдсэн нь онцгой чухал үзүүлэлт юм. Учир нь Парисын уур амьсгалын хэлэлцээрээр дэлхийн 200 орчим улс 1.5 хэмийн босгыг давахгүй байх зорилго тавьсан.

Наймдугаар сар нь 2025 оны арваннэгдүгээр сараас хойш дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.5 хэмээр давсан анхны сар болжээ.

Өнгөрсөн сард агаар мандлын дундаж температур 16.96 хэмд хүрсэн байна. Ингэснээр 2023 оны долоодугаар сарын рекорд эвдсэн температуртай адил түвшинд хүрсэн байна. 16.96 хэм гэдэг нь 19 дүгээр зууны дундаж температураас 1.65 хэмээр өндөр үзүүлэлт юм.

Зургийн эх сурвалж: BBC

Европын Дунд хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээний төвийн стратегийн удирдагч Саманта Бөржесс "Бид уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хэр зэрэг бэлтгэлгүй байгааг Европ даяар бодитоор мэдэрлээ. Уур амьсгалын өөрчлөлт нь алс хол болдог хийсвэр зүйл гэх ойлголт халагдаж, өдөр тутмын амьдралд шууд нөлөөлдөг бодит асуудал болж байна" гэжээ.

Энэ зун баруун Европын орнууд түүхэндээ байгаагүйгээр хэт халсан. Хэдийгээр хэт халалт өнгөрсөн ч гэсэн улс орнуудад гол мөрний усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ хэвийн түвшнээс бага байгаа юм.

Гэхдээ дэлхийн дулаарал Парисын гэрээний 1.5 хэмийн зорилгыг давсан гэж мэргэжилтнүүд үзэхгүй байна. Учир нь энэхүү босгыг давахын тулд дэлхийн дундаж температур олон арван жилийн хугацаанд тогтмол өндөр байх ёстой. Одоогоор урт хугацааны температурын өсөлт аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад ойролцоогоор 1.4 хэмээр өндөр байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ мэдэгдэл хийхдээ урт хугацаандаа 1.5 хэмийн зорилтыг баримтлах боломжгүй болсон гэсэн юм. НҮБ тэрхүү мэдэгдлээрээ дамжуулж улс орнуудад уриалга гаргахдаа зорилтот түвшнээс хэтрэх хэмжээг аль болох бага байлгахын тулд улс орнууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг илүү хурдтай бууруулах хэрэгтэй хэмээжээ. Эль-Ниньо ирэх саруудад улам эрчимжих төлөвтэй байгаа учир энэ нь дэлхийн дундаж температурыг цаашид өсгөх хандлагатай байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hynyal baidliin eesree delhii eend tsohiolt avch bna shd, eene uur amsgalin uurfllit er ni mash ayultai ym

Зочин
Зочин

Дэлхий даяараа ингэж халж байхад манай улс утаа бохирдолтойгоо зууралдаад юу ч хийж чадахгүй байж байх юм даа

Зочин
Зочин

huvisagiltsan uur amsgalaas bolood haa saagui natural disaster boljee, bid ch gesen belttgeltei bmar ym

Зочин
Зочин

aagym haluun bolood bgaa n unen shd, zuni tsagt ch amishiilhad hetsuu bolson bna

Зочин
Зочин

Ийм хэт халалт явагдаад байхад манайх нөгөө л хэдэн мод тарих нэрээр мөнгө угаахаас өөр дорвитой бодлого алга

Зочин
Зочин

uul n 1.5 hem geed baij bsan tsev er dairsan bna shd, tsaashid yaj amidrah ym boldoo

Зочин
Зочин

НҮБ ч гэсэн одоо боломжгүй боллоо гээд гараа савчих юм, дэлхий нийтээрээ яг сүйрэл рүүгээ явж байна даа

Зочин
Зочин

tegeed eene haluun ch yaahav, manai Mongolyn oron nutagt gan gachig bolood malchidaд hetsuu bolloo

Зочин
Зочин

Грек Индонезид ойн түймэр тасрахгүй байна гэдэг чинь уур амьсгал ямар аюултай хэмжээнд очсоныг харуулж байна

Зочин
Зочин

uus usnii bagaslt ch ym uu eene bvh ym ungu unen baidlyg ilruullee shd, zun bolgon l rekord evdehj bna

Зочин
Зочин

eh unendee eene buyan nomiin nuhduud ch gesen eend anhaarlaa handuulahiig husihgui bgaa n haramsaltai

Зочин
Зочин

Технологи хөгжөөд байгаа мөртлөө байгаль дэлхийгээ хамгаалж чадахгүй байгаа нь хүн төрөлхтний хамгийн том эмгэнэл

Зочин
Зочин

huuli tsetseg navch gandan geed bgaa n uneen, tsas mus hoosrood irheeree bur ayultai

Зочин
Зочин

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулъя гэж хэдэн жил ярилаа, бодитоор өөрчлөгдсөн юм огт алга

Зочин
Зочин

Байгаль эх хүн төрөлхтөнд сануулга өгөөд эхэлчихлээ, бид ер нь хэзээ ухаарах юм болоо

Зочин
Зочин

Парисын хэлэлцээр гэж баахан улс төрчдийн шоу байжээ, ямар ч үр дүнгүй хэдэн тэрбумаар нь мөнгө үрлээ

Холбоотой мэдээ

Back to top button