ДЭЛХИЙСошиал трэнд

Селена Гомез: Жастин Бибер намайг хүчирхийлдэг байсан

Инстаграмын хатан хаан гэгдээд буй дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez) “Rare” цомгийнхоо нээлтийн үеэр сошиалд дэлгэж байгаагүй цочирдом нууцыг үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Тэрээр дуучин Жастин Бибер (Justin Bieber)-тэй өнгөрүүлсэн өмнөх харилцаандаа багагүй сэтгэлийн дарамттай явдгаа хэлсэн нь сонссон хүмүүст эргэлзээг төрүүлэв.

Дуучин бүсгүй өнгөрөгч ням гарагт /2020.02.02/ Үндэсний олон нийтийн радиогоор өөрийн сүүлд гаргасан шинэ уран бүтээл болох, “Lose You to Love Me” тухай ярилцлага өгөх үеэрээ Канадын дуучин Жастин Бибер (Justin Bieber)-тэй 2011-ээс 2018 оны хооронд болзож байх хугацааны сэтгэлийн дарамтаа дэлгэжээ.

Тэрээр хэлэхдээ, “Хүмүүс хүчирхийлэл гэхээрээ заавал бие махбодид учирсан бэртэл гэмтлийг хэлээд байдаг. Үнэндээ сэтгэл санааны хүчирхийлэл бол бие махбодоос ч хүнд. Учир нь сэтгэлийн зовлон, шаналал эдгэрэхэд хэцүү, сэтгэлийн асар их зовлонд унагадаг. Үл хүндлэх байдал, үл ойшоох, хэл амаар доромжлох байдлаас болж би одоо ч сэтгэлийн шархаа эмчилж чадаагүй явна” гэжээ.

Сэтгүүлч, энэ тухай тодруулан асуухад, бүсгүй хариулахаас татгалзжээ. Энэ талаар Жастин Биберийн хэвлэлийн төлөөлөгчдөөс тодруулга хийхийг хүсэхэд, тоймтой хариултыг ч мөн өгөөгүй байна.

Мөн,  “Lose You to Love Me” дууг Жастин болон түүний гэргий Хейли Боуд Бибер (Hailey Rhode Bieber)-д зориулан дуулсан эсэхийг асуухад, “Энэ дуу үзэн ядалт, атаа хорслын агуулгатай биш. Зүгээр л өөрт байгаа маш үзэсгэлэнтэй, бас байхгүй болсон мэдрэмжээ л илэрхийлэхийг хичээсэн” гэжээ. Тэдний аль аль нь өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс татгалзсан байна.

О.ЭНЭРЭЛ

ЭХ СУРВАЛЖ: weenjoy.net

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button