Улс төрийн мэдээ

ИНҮТ-өөс ₮510 саяын тэтгэмж авч гараад, ИНЕГ-т газрын даргаар очсон П.Ганболдыг АТГ-аас шалгаж эхэлжээ

"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-д дэд дарга, ерөнхий менежерийн албыг хашиж байсан П.Ганболд бүтцийн шинэчлэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхдөө ₮400 саяын тэтгэмж авч гарсан ч сар гаруйн дараа Иргэний нисэхийн ерөнхий газарт Төлөвлөлт, зохицуулалтын газрын даргаар томилогдсон талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тухайн үед бидэнд олдсон мэдээллээр П.Ганболд нь ИНҮТ-өөс 400 орчим сая төгрөг авч, улмаар тэтгэврийн насны 36 сарын тэтгэмжээ авах зорилгоор ИНЕГ-т сар гаруйн дараа шилжсэн гэгдэж байв.

Уг мэдээлэл нийтлэгдсэний дараа АТГ-аас П.Ганболдын бүтцийн шинэчлэлтээр чөлөөлөгдөж, их хэмжээний тэтггэмж авсан ч үргэлжлүүлэн зэрэгцээ агентлагт нь ажиллах болсон шалтгааныг хянаж үзэж байгаа аж. АТГ-аас ингэж хянах явцад П.Ганболд нь ИНҮТ-өөс 400 сая биш 510 сая төгрөг авсан нь тодорхой болсон байна.

Дашрамд, ИНҮТ-өөс сүүлийн жилүүдэд П.Ганболдтой ижил кэйсээр өндөр тэтгэмж авсан тохиолдлууд нэлээд гарсан байна. Тодруулбал, ИНҮТ-ийн даргаар Б.Отгонсүх томилогдохдоо "Монголын төмөр зам" ТӨХК-иас дагуулж очсон баг нь мөн ийм байдлаар бүтцийн өөрчлөлт нэрээр өндөр тэтгэмжүүд авсан. Тэд өмнө нь "Монголын төмөр зам" ТӨХК-иас мөн ийм аргаар өндөр тэтгэмж авсан гэгддэг.

П.Ганболдод 510 сая төгрөгийн тэтгэмж авах захирамжийг "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн захирал Э.Энхзориг гаргасан бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын багын найз юм.

Г.ИТГЭЛ

Өмнөх агуулга

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нисгэгч
Нисгэгч

Нисэхийн Шуналын туламнуудын идэж уусан далай далай

Зочин
Зочин

МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОСОХ ЦАГ ИРЛЭЭ,,,, ИЙМ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧДЫГ БҮГДЭНГИЙ НЬ ШОРОНД НЬ ХӨТЛҮҮЛЭЭД ЯВУУЛЦГАААЯ БУЗАР БУЗАР БУЗАР,,,, ЭЭЭ ХӨХ ТЭНГЭР МИНЬ ИОНГОЛЫН БУЯН ЗАЯАГ БОДОЖ БИДНИЙГЭЭ ӨРШӨӨЖ, ЭДГЭЭР БУЛАЙГАА ТЭРЛЭСЭН ХАР ЛУЙВАРЧДЫГ ШОРОНД НЬ ЯВУУЛЖ ХАЙРЛА???? АТГ АЖЛАА ХИЙХГҮЙ БОЛ БҮЭДИЙ НЬ ТАТАН БУУЛГА

Зочин
Зочин

yanaa sejgiimbee yasan huuli hyanaltiin baiguullaguud ni ajillldagguo um uu yasan sejgiimbee bolioch ee Erunhii saodiin bagiin naiz bolohoor iim ih mungunii tushaal gargaj boldog ym uu

Зочин
Зочин

ганболд гээд байгаа нөхөр чинь ховдын тэндэр ждү концесс хөгжлийн банкны дээрэмчин 60 тэрбумын авилгалын хар дээрэмчин хүзүүгүй элбэгдоржийн гаргаж ирсэн гэх Их хурлын дарга гэх БЯМБАЦОГТЫН хайртай ах нь шүү иэдэж авцгаа ороо нь ороогоороо жороо нь жороогоороо гэж сайхан хэлц зг байдаг даа тэр чинь шүү дээ яиар хүнтэй нөхөрлөнө тийм үр дүн гарнаа

Зочин
Зочин

Яг өөртэйгөө адилхан 36 сарын тэтгэмж авсан хүнийг ажилд буцаагаад авсан хүн ш дээ тэр хүн нь орж ирээд одоо ажлаа хийж л байна бүгдийг нь шалгаж болохгүй юмуу.

Зочин
Зочин

TUBSHINBAYARAA ODOO BOLIO CHI 20 JIL NADAAR OROLDLOO. BATJARGALYG DAGAAD CHI U OLJ DOLOOV DOO. NISEKHED GANBOLD MINII HIISEN BUTEESEN CHINII HAJUUD UUL OVOO MET BOLOKHYG OLON TUMEN MEDNE. ODOO MUNKHNASANTAI NIILDEG BOLOO UU.

Зочин
Зочин

бузарууд

Холбоотой мэдээ

Back to top button