Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны үнэ тавдугаар сараас хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүрлээ

Наймдугаар сард Ираны дайн харьцангуй нам гүн өнгөрч, хоёр талууд гал нээгээгүй. Гэвч сүүлийн долоо хоногуудад АНУ, Иран харилцан цохилт өгөх болж нөхцөл байдал хурцдав. Тодруулбал АНУ Ираны газрын тос тээвэрлэгч таван хөлөгт цохилт өгч, живүүлсэн юм. Үүний дараа Иран Ормузын хоолойд явсан арван хөлөгт халджээ. Энэхүү хурцадмал байдлын улмаас Брент маркийн газрын тосны үнэ долоодугаар сараас хойш анх удаа баррель нь 100 ам.доллароос давсан байна. Брент маркийн газрын тос нь дэлхийн газрын тосны жишиг үнэ болдог.

Пүрэв гарагт /2026.09.10/ Брентийн үнэ 6.42 хувиар өсөж, баррель нь 107.63 ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын WTI маркийн газрын тос 6.69 хувиар өсөж, тавдугаар сарын 21-нээс хойш анх удаа 100 ам.долларын босгыг даван 102.48 ам.долларт хүрсэн байна. Тус хоёр маркийн газрын тосны үнэ хоёул тавдугаар сарын 19-нөөс хойш үзэгдээгүй өндөр түвшинд хүрээд байгаа юм.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн бүсийн командлалын нийтэлсэн зураг. Эх сурвалж: US CENTCOMM

Газрын тосны үнэ нэмэгдэхэд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь Йемен дэх хуситуудын халдлага. Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг тус бүлэг Саудын Арабын Улаан тэнгисээр дамжуулж хийж буй газрын тосны экспортыг тасалдуулах зорилготой халдлага үйлдэх болсон. “XS” компанийн бизнес хөгжлийн албаны дарга Саймон-Питер Массанаби хэлэхдээ, хуситууд Саудын Арабын эрчим хүчний байгууламжид цохилт өгч буй нь зах зээлд шинэ эрсдэл үүсгэж байна гэжээ. Энэ нь газрын тосны зах зээлд тулгараад буй бэрхшээлийг зөвхөн Иран болон Ормузын хоолойгоор хязгаарлагдахгүйгээр өргөжүүлж байна гэж тэр нэмж хэлсэн байна.

“S&P Global Energy” зах зээлийн талаар шинэ дүн шинжилгээ гаргахдаа “Ираны дайныг эцэслэн шийдвэрлэх боломж буурлаа. Мөн Брент маркийн газрын тосны үнэ долоодугаар сараас хойш анх удаа 100 ам.долларын босгыг авсан энэ нөхцөл байдалд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал түр зуурын бус байнгын шинж чанартай байх төлөв рүү газрын тосны зах зээл шилжлээ” гэжээ.

Газрын тосны үнэ үргэлжлүүлэн өсөх эсэх нь БНХАУ-аас хамаарна гэж шинжээчид үзэж байна. Ираны дайн эхэлснээр дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч БНХАУ нефтийн худалдан авалтаа их хэмжээгээр буруулж зах зээлийг аварсан билээ. Харин сүүлийн үед Бээжин импортоо нэмэгдүүлсэн байна. “ING” фирмийн шинжээчид бичихдээ, БНХАУ-ын импортоо нэмэгдүүлсэн нөхцөл байдал үргэлжилбэл нийлүүлэлтийн тасралтын нөлөө улам хүчтэй болох магадлалтай гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button