НИЙГЭМНийгэм мэдээ
Л.Хосбаяр: 24 мега төслийн санхүүжилттэй холбоотойгоор АТГ-т мэдүүлэг өгсөн
Х.Нямбаатарын үед нийслэлд хэрэгжиж эхэлсэн 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэл зэрэгт хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ хамтарсан тусгай ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж буй. Тэгвэл өмнө нь Х.Нямбаатарын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр, ажлын байранд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж, улмаар түүнийг шалгаж эхэлсэн" тухай мэдээлэл гарсан.
Энэ талаар Л.Хосбаяр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр " АТГ-т мэдүүлэг өгсөн нь бол үнэн. Гэхдээ намайг "эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан" гэх хэргээр дуудаагүй. Өмнө нь өрийн эрхэлж байсан ажил буюу 24 мега төслийн санхүүжилттэй холбоотой тодруулга өгсөн" гэлээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.