Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын Төвбанк инфляцын өсөлтийн улмаас энэ жил хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ нэмлээ

Европын Төвбанк пүрэв гарагт /2026.09.10/ инфляцын өсөлтийн улмаас бодлогын хүүгээ 2.5 хувь болгон өсгөсөн байна. Энэ жил Ираны дайны улмаас газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэн дэлхий даяар инфляц өсөөд байгаа. Энэхүү инфляцын өсөлтийн улмаас Европын Төвбанк 2026 онд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ нэмлээ. Үүсээд буй инфляцын дарамт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг Европын Төвбанк анхааруулсан байна. Иймээс аравдугаар сард тус банк бодлогын зөвлөлийн хуралдаан хийхдээ дахин хүүг нэмэх шийдвэр гаргаж магадгүй гэх хүлээлт нэмэгдлээ.

Сүүлийн долоо хоногуудад АНУ, Иран нар харилцан цохилт өгч эхэлсний улмаас Брент маркийн газрын тосны үнэ тавдугаар сарын дунд үеэс хойш анх удаа 100 ам.долларын босгыг давсан. Европын Төвбанкны Ерөнхийлөгч Кристин Лагард бодлогын хүүг нэмэх шийдвэрийг эргэлзэх зүйлгүй гаргасан гэжээ. Мөн инфляцын түвшин зорилтот хэмжээнд хүрэх хугацааг 2027 оны сүүлээр гэж таамаглаж байсан нь хойшлох магадлалтай гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button