НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл шүлхийн дархлаажуулалтыг хийнэ

Шүлхий өвчний САТ-1 болон О хэвшлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2.4 сая тун вакциныг худалдан авч, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн үхэр, гахай болон зарим сумын бог малыг дархлаажуулахаар вакциныг 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр орон нутагт хүргэжээ. Дархлаажуулалтад нийт 2.6 сая толгой мал, амьтныг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд ажлыг 2026 оны есдүгээр сарын 12-ноос зүүн болон төвийн бүсийн найман аймагт эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

Үлдэж буй аймгуудад төсвийн тодотголоор санхүүжилтийг шийдвэрлэсний дараа дархлаажуулалтыг зохион байгуулах юм байна. Тарилга хийх, вакцин худалдан авахтай холбоотой бүх бэлтгэл ажлыг урьдчилан хангасан бөгөөд төсвийн тодотгол ирэх долоо хоногт батлагдана гэсэн хүлээлттэй байгаа юм.

Урин дулаан цагт есдүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны хооронд дархлаажуулалтыг чанартай, шуурхай зохион байгуулах нь өвөл шүлхий өвчин гарахаас урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button