Ерөнхийлөгчийн Казак түмэнд өгсөн мессиж
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотоодын айлчлалуудаас олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан бүс нь Баян-Өлгий аймаг байлаа.Тэрбээр Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарыг суулгаж байгаад,
- Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй,
- Эх хэлээ мэддэг бай,
- Дураар зоргоор хөшөө дурсгал, бунхан босгоод байж болохгүй,
- Уул ус, газар орны нэрийг дураараа өөрчлөхгүй
- Төрийн албанд аль нэг угсаатан давуу эрхээр ажиллах ёсгүй гэсэн үүрэг өглөө.
Ерөнхийлөгчийн энэ өгсөн үүргийг ҮАБЗ-өөс хянаж ажиллахаар болж байна.Тэгэхээр Баян-Өлгий аймаг дахь Тува, Урианхай, Казак иргэдийн хооронд гарсаар ирсэн маргаантай сэдвүүд үндэсэндээ төрийн хяналтад орчхож байна гэсэн үг.Төрийн тэргүүний өгсөн үүрэг даалгавар, чиглэлүүд хэлбэрэлтгүй байж, илүү ч үгүй, дутуу ч үгүйгээр яг л Баян-Өлгий аймгийн асуудлуудыг онож нэрлэв.
Улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа. Уг хөргийг анхлан Баян-Өлгий аймагт залж байгаа нь ч бас санамсаргүй тохиолдол биш ээ. Түүний энэ айчлалыг олон нийт анхааралтай ажигласан нь ч өөрөө цаг үеийн хүлээлт үүссэн сэдэв гэдгийг харуулав.
"Баян-Өлгий аймагт сүүлийн жилүүдэд Урианхай, Тува үндэстнүүд ихээр гадуурхагдаж, төрийн албанд огт ажиллаж чадахаа байсан". "Казак хэлээр ихэнх нийгмийн харилцаа өрнөдөр тул хэлний бэрхшээл гарсаар буй". "Казак түмний оршуулгын талбай ихээр томорч, айлын өвөлжөө хаваржаа руу бүсээ тэлдэг тул арга буюу нутгаа орхин нүүдэг". "Уул ус, газар орны нэрээр Казак түмэн дураар сольдог" зэрэг асуудлууд ихээр хөндөгдөх болсон.
Төрийн тэргүүн ч дээрх агуулгуудаар тодорхой чиглэл өгч, ард нь гарах үр дүнг нь ҮАБЗ-өөс хянаж ажиллана гэдгийг давхар дурдаж өгсөн юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.