дэд-1УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: БНХАУ-аас жилд нэг сая тонн шатахуун авна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нь шатахууны хомсдолын тухайд улсын хэмжээнд авахаар төлөвлөж буй арга хэмжээ болон саяхан БНХАУ руу хийсэн айлчлалын хүрээнд Петро Чайна компанитай байгуулсан гэрээ, хэлцлийн тухай дараах мэдэгдлийг өглөө.

Г.Дамдинням:

ОХУ манай бүх хэрэгцээг хангадаг байсан бол нэг талаас манай хэрэгцээ өсөн нэмэгдсэн, нөгөө талаас дайн тулаантай холбоотой асуудлаа шалтгаалаад тэдний 34 нефть боловсруулах үйлдвэрийн 24 нь халдлагад өртчихөөд байна.

Гэхдээ ОХУ бидэнтэй маш идэвхтэй хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн Монгол улсад экспортолж байгаа. Урьд нь зуун хувь манай хэрэгцээг хангадаг байсан бол өнгөрсөн 7,8-р сараас манай хэрэгцээг бүрэн хангаж чадахаа байсан. Тйимээс бид үлдсэн хэрэгцээгээ БНХАУ болон БНСУ-аас авч байгаа.

Сая бид БНХАУ руу маш амжилттай айлчлал хийлээ. Уулзалтын хүрээнд БНХАУ-ын зүгээс манайд тогтмол нийлүүлье гэж анх удаа дуугарлаа, мөн зах зээлийн зарчмаар шударгаар үнийн томъёо тохиръё гэлээ. Бид жилд 3 сая тонн орчим газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Үүний гуравны нэг буюу нэг саяыг нь Петро Чайнагаас авах зорилттой одоо ажиллаж байна.

ОХУ болоод БНХАУ бол Евро-5 стандартын шатахуунтай улсууд. Харин бид хямд үнэтэй бензин авах хүсэлт тавьчихсан байдаг учраас Евро-2 стандарттай шатахууныг ОХУ-аас авдаг. Гэвч одоо биднийг нөхцөл байдал илүү өндөр үнэтэй буюу Евро-5 стандарт руу шилжихээс өөр аргагүйд хүргэж байна. Манай улсын байдлаар нөөц хараахан бүрдэж амжаагүй, хангалтаа таслахгүй байхыг л хичээж байна. Үнэндээ одоо шатахуун оруулж ирж л байвал тэр нь өөрөө амжилт болж байна.

Хэвлэл мэдээллийнхэн шатахууны хомсдолд зохицуулалт хийж чадаагүй учраас Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж буй асуудлаар тодруулахад Г.Дамдинням нь:

“Хэн нэг хүн, хэн нэг Засгийн газар огцроод шатахууны хангалт хэвийн болчихдог бол болно. Манай Засгийн газар сүүлийн 36 жил төрийн бодлогын хувьд нэг шатахууны сав барих чиглэлд дэмжлэг үзүүлж байгаагүй юм билээ. Харин бид Г.Занданшатар Ерөнхий сайдын үеэс маш эрчимтэй бодлого хэрэгжүүлээд явж байгаа, одоо энэ оны төгсгөл гэхэд хадгалах чадвараа 14 хоногоор нэмэгдүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд бид хоёр сарын нөөцөө хадгалдаг болно.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд сая БНХАУ-д айлчлал хийхдээ газрын тосны дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлэх хайгуулын ажилд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлье гэдэг дээр Петро Чайна компанитай тохиролцсон. Бид газрын тосны түүхий эдийг хангах чиглэлд гацчихсан байсан гацаагаа арилгасан гэсэн үг.

ОХУ-ын зүгээс цаас бичгээр мэдэгдээгүй ч гэсэн “танай сошиал орчинд бидний өгч байгаа шатахууныг голсон асуудал яригдаж байгаад бид эмзэглэж байгаа шүү” гэдгээ хэлдэг. Одоо яг үнэнийг хэлэхэд бидэнд олдож байгаа нь, тасарчихгүй байгаа нь их юм болоод байна. Шатахууны компаниудад хөнгөлөлттэй зээл олгох асуудлын тухайд энэ жилийн улсын төсөвт бид 20 тэрбум төгрөгний татаасыг суулгаж өгсөн. Одоогоор 13 тэрбумыг нь ААН-үүдэд олгосон байна. Цаана нь үлдсэн 7 орчим тэрбум төгрөгийг бид шаардлага хангасан, хүсэлтээ ирүүлсэн ААН-үүдэд өгөхөд бэлэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Евро-5 авах нь зүйтэй!! АИ-92 гэдэг бантанг манайхаас өөр хэн ч хэрэглэхээ больсон!!!

Шаабар
Шаабар

Хятадаас ирж байгаа шатахуунаа сайн шинжлээрэй . Идэлт нэмэгдэхээс гадна үнэр нь аймаар толгой өвдөж байна лээ. Удахгүй бүх машинууд доголдоод зөвхөнмхятад машинууд л үлдэх байх шүү !!!!!

Заяа
Заяа

ДЭЛХИЙ. НЭЭЛТТЭЙ БАЙХАД , ЭНЭ ЁСТОЙ ЭРГҮҮ ТЭНЭГ , ХОГ. ШААР !!!

Зочин
Зочин

Гуйлгачин саад

Зочин
Зочин

Оросууд " Та нар Хятадаасаа шатахуунаа авч бай" гээд манайхыг хаянадааа!!!

Зочин
Зочин

Дорнодын тамсагаас аваад хэд нуглаад буцаагаад зарж байгаа юм байна. Монгол яг улс иөн үү? Үхсэн ацны ардчилал !!! колончлолд орцноо мэдэхгүй байна уу? Монгол хүн сайхан амьдарна гэж байхгүй Эби Баярцогт шиг эрлийзүүд газар нутгийг зарж, үндэс угсааг тасалчаад америк руугаа гараад амьдарч наа гайхаад байх юм байхгүй !!

Зочин
Зочин

Энийг ниылж үхүүлэе. Хуөаа элэгтэй хүүр юм аа

Иргэн
Иргэн

нефьт боловсруулах үйлдвэрээ хурдан ашиглалтанд оруулах тал дээр ажиллаач

Даваасамбуу
Даваасамбуу

Монгол Хятадын 1991 оны худалдааны хэлэлцээрийндагуу үнийг олон улсын зах зээлийн үнийг баримтлантогтоох ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button