Гадаад мэдээДЭЛХИЙ

Косовогийн Ерөнхийлөгч асан Хасим Тачиг дайны гэмт хэргээр 25 жил хорих ял оноолоо

Косовогийн дайны гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Хасим Тачид 25 жил хорих ял оноосон байна. Тодруулбал Косово Сербиэс тусгаар тогтнолоо зарлах дайны үеэр түүнийг дайны гэмт хэрэг үйлдсэн дөрвөн зүйл ангиар гэм буруутай гэж шүүх үзжээ.

Нидерландын Хааг дахь Косовогийн асуудал эрхэлсэн тусгай шүүх Тачиг дайны үеэр Сербитэй хамтран ажиллаж байсан гэж бодсон болон улс төрийн дайсан хэмээн үзсэн 96 хүнийг хөнөөсөн гэж үзсэн байна. Тэрбээр өөрийгөө ямар нэгэн гэм буруугүй гэх байр суурийг шүүхийн өмнө илэрхийлээд байсан юм. Тачитай хамт Косовогийн чөлөөлөх армийн гурван командлагч өөр зүйл ангиар ял сонсжээ. Тухайлбал Якуп Красникид 25 жил, Кадри Веселид 18 жил, Режеп Селимид 13 жил хорих ял оноосон байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Женког эх орноос урвасан хэрэгт бүх насаар нь хорих ял оноох ёстой!!!!!

Зочин Монголын бүх ард түмэн
Зочин Монголын бүх ард түмэн
Reply to  Зочин

Хоёр гараа өргөн дэмжиж бнаа !

Зочин
Зочин

Muslimuud haa gazar l bujignuulah yumdaa.Manau hasaguud hurtel hamraa urguj suulee bosgood baihad....

Холбоотой мэдээ

Back to top button