Улс төрийн мэдээ

Б.Энхмөнх: Н.Учралыг "Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан" үндэслээр ҮХЦ-д хандаж байна

Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга асан Б.Энхмөнх Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгч буй шалтгаанаа тайлбарлалаа.

Ингэхдээ "Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотголоор дамжуулан ээжийнхээ сургуульд Улсын төсвөөс 3.5 тэрбумыг хувьсах зардал нэрээр олгуулахаар тусгуулсан байсан нь Боловсролын яамны өгч байгаа мэдээллээр ил болсон.

Харамсалтай нь Ерөнхий сайд Төрийн жинхэнэ албан хаагчдын өгсөн мэдээллийг үгүйсгэж, илт худал мэдээлэл хийсэн. Арьсаа хамгаалж, албан тушаалынхаа араар нуугдаж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.

Хоёрт. |2026.09.10|-ны өдөр Ерөнхий сайд Н.Учралыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн. Харамсалтай нь энэ үйл явдалтай давхцаж Н.Учрал АТГ-ын албан тушаалтнуудтай уулзахаар орсон.

Авлигын эсрэг хуулийн 16.1-т: Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай бие даасан байх бөгөөд нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, ил тод байх зарчмыг тусгасан байдаг.

16.2-т Аливаа албан тушаалтан, хувь хүн, хуулийн этгээд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг. Гэтэл Ерөнхий сайд иргэд биднийг мэдээлэл өгөхөөр очих үед АТГ руу хамгаалагч нараараа хамгаалуулан орж, өргөдөл гомдол хүлээж авах ажилтанд өргөдлөө өгөхгүйгээр шууд хоёр давхар руу гарсан. Хэнтэй уулзсан нь тодорхойгүй. Бид АТГ-ын даргад нөлөөлөхөөр очсон гэж хардаж байгаа. Энэ нь маш олон хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байна.

Иймд ҮХЦ-д Ерөнхий сайд Н.Учралыг "Төрийн эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд ашигласан" хэмээн хандаж буй юм. Бидний энэ өргөдөл гомдлыг ҮХЦ хүлээн авч, шударгаар хянан шийдвэрлэх байх гэж найдаж байна" гэлээ.

Г.МИШЭЭЛ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button