Гэмт хэрэгдэд онцлохдэд-1Хавтаст хэрэгЭРЭН СУРВАЛЖЛАХ

Эхнэрээ сандлаар цохиж хөнөөгөөд 7 хоног шүүгээндээ нуусан хэрэг гарчээ

45 настай У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 30 настай эхнэр С-ийг сандлаар толгой болон биен тус газар нь 64 удаагийн гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөж, цогцсыг нь шүүгээндээ 7 хоног нуусан хэрэг илэрчээ. Амь хохирогч иргэн С нь гурван хүүхэдтэй байжээ.

Энэ хэрэг нь 2025 оны 9-р сарын 20-ны өдөр гарсан бөгөөд 2026 оны 3 сарын 23-нд ялын тогтоол нь гарчээ.

Энэ төрлийн гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэх процесст өрнөсөн мэдүүлэг, шүүхийн шийдвэр зэргийг тоймлон хүргэе.

Хэрэгтэн У нь өмнө нь бүлэг хулгайн,  зэвсэг хэрэглэж танхайрсан болон хүчингийн хэргээр ял эдлэж байжээ. Уг хэргээс өмнө У нь хүчингийн хэргээр 17 жилийн ял аваад 2022 онд тэнсэнгээр суллагдсаныхаа дараахан эхнэр болох хохирогч С-тэй танилцаж хамтран амьдрах болсон байна.


Ингээд 2025 оны 09-р сарын 20-ны өдөр хохирогч С-тэй хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ онц харгис хэрцгийгээр эхнэрийнхээ амийг хөнөөсөн байна.

Хэрэгтэн У мэдүүлэхдээ:

“Манай эхнэр намайг цохьсон, тухайн үед би архи уугаад бага зэрэг согтуу байсан тэгээд цочир уурлаад ийм үйлдэл хийсэн” гэжээ.

Хэрэгтэн У-н төрсөн дүү болох гэрч Б доорх мэдүүлгийг өгчээ.


“Ах У  нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цаг 06 минутад над руу согтуу залгаад би хамтран амьдрагч С-г цохисон чинь ухаан алдаад сэрэхгүй байна гээд уйлаад яриад байсан. Би тэр үед итгээгүй."


Ийнхүү гэрч Б нь 7 хоногийн дараа буюу 09 дүгээр сарын 27-ны өдөр хүн амины хэрэг гарсан байж магадгүй тул шалгаад өгөөч гэж цагдаад дуудлага өгснөөр цагдаагийн байгууллагынхан хаягийн дагуу очтол муудаж ялзарсан эмэгтэй хүний цогцос шүүгээн дотор байжээ. Ингээд хэрэгтэн У нь эхнэрээ онц харгисаар хөнөөгөөд зогсохгүй 7 хоногийн турш шүүгээндээ нууж байсныг олж тогтоосон байна.


Хэрэгтэн У-н дүү, гэрч Б нь үргэлжлүүлэн:

"Ах хааяадаа архи уудаг байсан, уухаараа над руу залгаад сонин сонин юм яриад байдаг болохоор би анх залгахад нь итгээгүй, согтуудаа солиороод байна гэж бодоод тоогоогүй.

У  ах, С нар хамт амьдраад 2 жил орчим болж байгаа, нийлээд уудаг байсан. С-ийн өмнөх амьдралын 2 хүү нь хамт байдаг байсан ... Манайх 1998 онд хот руу шилжсэн бөгөөд У ах гэр зуур янз бүрийн ажил хийдэг байсан. Тэгээд шоронд явсан, 2022 онд суллагдаад ээжийн гэрт амьдарч байгаад 2023 оны 08-09 сарын үед С гэх эмэгтэйтэй хамт амьдрах гэж байгаа гээд явсан.

2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15-16 цагийн орчим манай том ах над руу залгаж У согтуу солиороод эхнэрээ алсан гээд янз бүрийн юм яриад байна, чи гэрт нь очоод үз гэж хэлсэн. Ингээд тэдний рүү явах гээд утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан бөгөөд удалгүй өөрөө над руу залгаж би хамтран амьдрагч эмэгтэйгээ алсан. Шүүгээнд хийсэн байгаа. Ээж та 2 яаж байна. Ах нь удахгүй шоронд орно гэж яриад уйлаад байсан. ингээд би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлгийг өгчээ.

Хохирогч С-н хуучин нөхөр буюу 3 хүүхдийнх нь хууль ёсны эцэг Б нь:

“Талийгаач Э.С нь миний эхнэр төдийгүй надтай 2013 оноос хойш 2023 оныг хүртэл хугацаанд хамт амьдарч, бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Цаашид 3 хүүхэд маань төрсөн эхгүй үлдэж байгаад харамсаж байна. Хүүхдүүд маань талийгаач С-р овоглож байсан хэдий ч түүнийг нас барсны дараа шүүхийн шийдвэрээр би 3 хүүхдийнхээ асран хамгаалагчаар тогтоогдож, хүүхдүүд маань албан ёсоор надаар овоглодог болсон”

Ингээд шүүхийн шийдвэрээр хохирогч эмэгтэйн хүүхдүүдийн албан ёсны эцэг Б-д сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 118 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэж онц харгис хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн хэрэгтэн У-г 23 жил 22 хоногийн хорих ялаар яллажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төмөрхан
Төмөрхан

БҚ

Төмөрхан
Төмөрхан

Уншигчдын сэтгэглэлд танайх хариуцлага хүлээдэггүй байж. Нийгэмд, ялангуяа залуучуудад буруу нөлөөдөл үзүүлэхүйц иймэрхүү мэдээллийн хандалт авахын тулд тавьсандаа ямар хариуцлага хүлээх вэ? Энэ мэдээллээрээ хүүхэд залуучуудад ямар эерэг хандлага өгөх бол...

Уул
Уул

Архидан согтуурлын хор цршиг , цаашлаад хамт амьдрах хүнээ зөв сонгох зэрэг сэрэмжлшшлэг болох юм болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button