Гадаад мэдээДЭЛХИЙ

Уаррен Баффет ТУЗ-ын даргын албан тушаалаа хүүдээ өглөө

“Berkshire Hathaway” компани баасан гарагт мэдэгдэхдээ  Уоррен Баффет ТУЗ-ийн даргын албан тушаалаа хүлээлгэн өгч ТУЗ-ийн хүндэт дарга болно гэжээ. Тэрбээр есөн сарын өмнө гүйцэтгэх захирлын албан тушаалаа Грег Абелд шилжүүлсэн юм. Баффетийн оронд 1993 оноос хойш ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй түүний хүү Ховард Баффетыг ТУЗ-ийн даргаар томилогдох болжээ.

Баффет дампуурахдаа тулаад байсан нэхмэлийн үйлдвэрийг 1.1 их наяд ам.долларын үнэлгээтэй үндэстэн дамнасан корпорац болгон өөрчилсөн билээ. Мөн тэр хөрөнгө оруулалтын шинэ философи бий болгож, олон зуун хөрөнгө оруулагч, компанийн удирдлагуудад нөлөөлсөн нэгэн юм. Тиймээс түүнийг орчин үеийн АНУ-ын бизнесийн салбарт хамгийн их нөлөө үзүүлсэн эрхмүүдийн нэг гэж үздэг.

АНУ-д нэг их наяд ам.долларын босгыг давсан компаниудад ихэнхдээ технологийн аварга байдаг. Тэгвэл “Berkshire Hathaway” нь нэг их наяд ам.доллароос давсан компаниуд дунд санхүүгийн салбарын цорын ганц төлөөлөгч хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button