Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын сангийн сайд БНХАУ-ын шадар сайдтай хиймэл оюун ухаан, худалдааны талаар хэлэлцэнэ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ амралтын өдрүүдээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэньтэй Нью-Йорк хотод уулзаж хиймэл оюун ухаан, худалдаа, газрын ховор металл болон эдийн засгин асуудлуудаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Дэлхийн тавцанд АНУ, БНХАУ нар хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, хэрэглээг дэлгэрүүлэх тал дээр тэргүүлж байгаа учир тэдний хэлэлцээ өндөр ач холбогдолтой. Бессент, Хэ Лифэнь нарын хэлэлцэх газрын ховор металл нь мөн тус технологийн хөгжүүлэлтэд чухал үүрэгтэй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.09.24/ Нью-Йорк хотноо уулзах төлөвтэй байгаа. Үүнээс өмнө Бессент, Хэ Лифэнь нар уулзаж чухал асуудлуудаар хэлэлцэх гэж байна. Бессент мэдэгдэл хийхдээ хэлэлцээний цар хүрээ хиймэл оюун ухааны нээлттэй болон хаалттай загваруудыг хамарна гэж найдаж байна хэмээжээ. Сүүлийн саруудад БНХАУ-ын нээлттэй загварууд АНУ-ын компаниудын шилдэг хиймэл оюун ухааны хаалттай загваруудын хүчин чадалд ойртож ирээд байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button