Гадаад мэдээДЭЛХИЙ

68 настай орос эрэгтэй гол гатлан сэлж Литва руу дүрвэхийг оролдоод бүтэлгүйтжээ

Калининградад амьдардаг 68 настай орос эрэгтэй пүрэв гарагт /2026.09.17/ хил дагуу оршдог Немунас голыг сэлж гатлан Литва руу дүрвэхийг оролджээ. Литвийн хилийн албаны хэвлэлийн төлөөлөгч Гиедрус Мишутис “Euro News” агентлагт хэлэхдээ “Голыг сэлж гаталсан түүнд албанаас хуурай хувцас өгсөн. Түүний туулсан зай, маршрут эсвэл хэр удаа сэлсэн гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл одоо өгөх боломжгүй” гэсэн байна.

Литвийн “Lytras” агентлаг мэдээлснээр тэр эрэгтэй сошиал орчинд бичсэн зүйлийнхээ улмаас хавчлагад өртөнө гэж айсны улмаас дүрвэхээр шийдсэн гэж хилийн албаныханд хэлжээ. Гэвч нөхцөл байдлыг үнэлж, түүний өгсөн мэдээлэлд зөрчил илрэн, Европын холбооны улсад оруулбал тулгарч болох эрсдэлийг бодож үзсэний эцэст түүнийг ОХУ-д хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан гэж Мишутис хэлсэн байна. Немунас голыг сэлж гатлан ОХУ-аас Литва руу дүрвэхийг оролдсон тохиолдол ховор. Гэсэн хэдий ч Литвийн хилийн цэрэг тус голыг тогтмол хянадаг аж.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
БНАСАУ
БНАСАУ

Бүр Хойд солонгосын араас орж гүйцжээ

Монгол охин
Монгол охин
Reply to  БНАСАУ

Харин тиим..бүр гайхчихлаа..

Холбоотой мэдээ

Back to top button