Гадаад мэдээДЭЛХИЙ

Баруунд зарим хүн ОХУ, НАТО-г дайтуулах хүсэлтэй байна гэж Словакийн ерөнхий сайд хэлэв

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо бямба гарагт /2026.09.19/ мэдэгдэл хийхдээ Украины дайнаар дамжуулж Москваг буулган авах стратеги нь бүтэлгүйтсэн тул барууны зарим улстөрч ОХУ, НАТО-г дайтуулах хүсэлтэй байна гэжээ. Тус улсыг удаан хугацааны турш удирдаж буй Фицо ОХУ-тай харилцаагаа ойртуулж, Украинд зэвсгийн тусламж өгөхөөс татгалздаг юм. Тэгвэл тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ бичлэгт мэдэгдэл оруулахдаа “Украины дайнаар дамжуулж ОХУ-ыг сүйрүүлэх стратеги гэсэн нь бүтэлгүйтсэн. Одоо зарим барууны зарим улстөрч Украины армид дэмжлэг үзүүлснээрээ зорилгодоо хүрч чадахгүй бол НАТО, ОХУ-ын хооронд дайн үүсгэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргах ёстой гэж үзэх болсон” гэжээ.

Фицо мөн энэ долоо хоногт хэлэхдээ Украины дайны улмаас Европт илүү өргөн хүрээтэй дайн дэгдэх магадлал урьд өмнөхөөсөө илүү нэмэгдээд байна гэж анхааруулсан юм. Сүүлийн үед Франц, Польш гэх мэт Европын холбооны орны эрх баригчид ОХУ-ын холимог халдлагын талаар анхааруулсан мэдэгдэл гаргах болсон. Тодруулбал Польшийн Ерөнхий сайд Доналд Таск энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ ОХУ Европын орнууд руу дроноор халдахаар бэлтгэж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button