НҮБ: Украины дайнтай холбоотой бэлгийн хүчирхийллийн тохиолдлын ихэнх нь ОХУ-тай холбоотой байна
ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд энгийн иргэд болон олзлогдсон цэргүүдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар баасан гарагт /2026.09.18/ гаргасан тайландаа бичжээ. Тайланд 2022 оны хоёрдугаар сараас 2026 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Украины дайнтай холбоотой бэлгийн хүчирхийллийн 1,004 тохиолдлыг баримтаар баталгаажуулсан байна.
Бүртгэгдсэн тохиолдлын 89 хувь нь ОХУ-тай холбоотой байсан юм. Үүнд зэвсэгт хүчний алба хаагчид, хорих байгууллагын ажилтнууд болон аюулгүй байдлын байгууллагын алба хаагчдын үйлдсэн хэргүүд багтжээ. Харин 11 хувь нь Украины талтай холбоотой байсан юм. Тайлан нийтлэгдсэний дараа Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа уг тайланг нийтэлсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. Тус тайлан ОХУ-ын үйлдсэн хүний эрхийн зөрчлийн цар хүрээ болон ийм төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдод нөхөн төлбөр олгохын тулд Украины авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харууллаа гэж Украины гадаад хэргийн яам мэдэгдсэн байна. Гэхдээ Украины цэргүүд үйлдсэн хүчирхийллийн талаар тус яам тайлбар хийгээгүй юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.