Үйл явдал: УИХ дахь намуудын бүлэг хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нд болох үйл явдал.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11:00 цагт: Дээд шүүхийн хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар ерөнхий шүүгчид өргөдөл гаргаж байгаа талаар өмгөөлөгч Хангарьд ордонд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
14:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
16:00 цагт: Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
16:00 цагт: МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно.
- “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч эхэлнэ.
- “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна.
- Орон нутагт:
Завхан: Нэгдсэн эмнэлэгт улсын клиникийн төв эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийнэ.
Үзэсгэлэн:
- “Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.
- “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- -Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Монгол-Канадын бизнес форум”-ыг Торонто хотноо 4 дэх жилдээ зохион байгуулна.
- -Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.