Тодруулга: Тосонцэнгэл суманд баавгай орж ирснийг аюулгүй гаргаж явуулсан
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын малчин айлын хашаанд баавгай орж ирсэн байна. Энэ тухай сумын ЗДТГ-аас тодруулахад "Тосонцэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт баавгай айлын хашаанд орж ирсэн тухай мэдээлэл ирсний дагуу сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд очиж ажилласан. Нутгийн иргэд баавгайг "Нарийны ойн сан" гэх газрын чиглэлд гарган явуулсан" гэлээ.
Сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын айлууд болон малын бэлчээрт явж буй иргэдэд баавгайтай тааралдсан тохиолдолд авах арга хэмжээ, аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч ажилласан байна. Мөн иргэдийг цаашид баавгайтай тааралдсан тохиолдолд ойртохгүй байх, үргээх болон хөөж туух оролдлого хийхгүй байх, хүүхэд болон малаа хараа хяналтгүй орхихгүй байх, баавгай дахин суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэхийг анхааруулжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.