УЛС ТӨРУлс төрийн мэдээ
МАН-ын бүлгийн ирц хүрэхгүй хуралдаж эхлээгүй байна
УИХ-д суудалтай намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг товтой. Хуваарь ёсоор өнөөдөр 10.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товлосон ч эрх баригч МАН-ын бүлгийн ирц хүрэхгүй одоо хүртэл хуралдаан нь эхлээгүй л байна.
Эрх баригч МАН-ын бүлэг 30/38-аараа талцаж салсны уршгаар ХЗДХ-ийн сайдын асуудал дээрээ тохирч, байр сууриа нэгтгэж чадаагүй тул бүлгээ хуралдуулж дөнгөхгүй байгаа бололтой.
Учир нь өнөөдөр 14.00 цагт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанд ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигч Г.Тэмүүлэнгийн томилгооны асуудлыг оруулж, танилцуулахаар товлоод байгаа билээ. Гэвч МАН-ын бүлэг энэ янзаараа ирцээ бүрдүүлж чадахгүй бол өнөө, маргаашийн чуулган ч хойшилж мэдэхээр байна.
Л.АРГАМЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шившгийн юмнууд зайлвал таарна. Яахлээрээ ч хурлын үеэр гадаад, дотоодод томилж явуулдгийн? Их хурлын даргаасаа эхлээд замбараагүй нь энэ !
тармаар юм ажлаа хийхгүй балайнууд хүмүүс цөхөрч байна
МАН тар!
Энэ бол байдаг л асуудал Олон намын тогтолцоотой парламентын хувь байх асуудал...
Гайхаад байх асуудал ердөө ч биш...
1990 он гараад бид нээлттэй Ардчилсан улс олон намын тогтолцоо сонгосон...