Газын зурваст хүүхдүүд гурван жилийн дараа танхимаар хичээллэж эхэллээ
Газын зурваст олон зуун мянган хүүхдүүд дайн эхэлснээс гурав гаруй жилийн дараа танхимаар хичээллэж эхэлжээ. Гэвч тэдний суралцах орчны нөхцөл байдал хүнд байна. Учир нь Газын зурвасын дайн гурван жил үргэлжлэхэд Израилын зэвсэгт хүчин тус бүс нутгийг нуранги болгон хувиргасан юм. Гэхдээ хүүхдүүд майхан эсвэл түр хугацааны байгууламжид цугларан хичээллэж эхэлжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдсэнээр Газын зурвас дахь сургуулиудын 98 хувь нь дайны үеэр сүйдэж эсвэл дэд бүтцийн гэмтэлтэй болсон байна. Газын зурвас дахь боловсролын албан тушаалтнууд мэдээлснээр 660 мянган сурагч дайны улмаас танхимын сургалт болон аливаа суралцах үйл ажиллагаанд тогтмол оролцох боломжоо алдсан юм.
Газын зурвасын Хан Юнис хотын зүүн бүсийн Боловсролын газрын дарга Ибрахим Рамадан хэлэхдээ, Израил гурван жилийн хугацаанд 22 мянга гаруй сурагч, боловсролын салбарын 770 ажилтан хөнөөсөн гэжээ. Хан Юнис хотод амьдардаг Моайед Абу Мустафа “Бид хамгийн сүүлд гурван жилийн өмнө л сургуульд явсан. Одоо бид хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна. Бидний хувьд баяр баясгалан, аз жаргал, амжилтын жил байх болно гэж бодож байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.