Хэрэгтэй ч шууд хэрэглэж боломгүй С.Цэнгүүний хуулийн төсөл
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачлан боловсруулсан нь өргөн баригдаж амжаагүй байхдаа л олны анхааралд ороод амжив. Тэр тусмаа тус хуулийн төслийн наймдугаар зүйлд "Төрийн шагналаар шагнах тоо, хэмжээ, хязгаар" зүйлд жилд ганцхан малчинд "Улсын аварга малчин" цол олгох тухай тусгасан олны гол усаар нэг "шуугиан" тарив.
Түүнийг "Тойргоос гараагүй, жагсаалтын гишүүн малчдын аж байдал, амьдралыг мэдэхгүй атлаа хөдөлмөрийг нь үнэгүйдүүлэх хуулийн төсөл санаачиллаа. ХХААХҮЯ-ны тогоо руу өнгийж өмнөөс нь ажлыг нь хийхийг завдлаа" гэх. Нөгөө талаас барууны үзэлтэй намын залуу гишүүний хувьд зайлшгүй анхаарах ёстой зүйл санаачиллаа. Шагнал урамшуулал социализмын үед байсан, үүнийг халах нь зүйн хэрэг. Түүнчлэн Монгол орны бэлчээрийн даац хэтэрч цөлжилт, ургамлын гарц доройтсон асуудлыг шийдэх цаг нь болсон" хэмээн өмөөрөх.
Халуун улс төрийн хажуугаар уг хуулийн төсөл нэлээд "өндөр"-ийг авах шинжтэй. Дээрх иргэдийн байр суурь хоёул зөв, буруушаах арга үгүй. Хөдөө орон нутагт малын тоо толгой ихсэж, бэлчээрийн даацын асуудал яригдаад удаж байна. Түүнчлэн малчид өвөлжөө, хаваржаагаа бусдаас харамлаж хоорондын үйл ойлголцол, маргаан, мөргөлдөөн тасрахгүй удаж байгаа.
Нэг талаас малчдын амжьргааны эх үүсвэрийг төр ил цагаан цөөлөх бодлого барьж болохгүй. Харин цөөхөн малын ашиг шимээр аж амьдралаа бүрэн залгуулах зах зээл, боломжийг нь нээж өгөх учиртай атал улстөрчид Улс, аймгийн аварга малчдыг танилын хүрээгээр тодруулж, тойрогтоо ажиллах нэрийдлээр сонгуулийн сурталчилгаа хийдэг нь үнэн. Угтаа аймаг, улсын аварга малчдын тоо тоймгүй олон болсон нь ч үнэний ортой.
С.Цэнгүүн гишүүний хуулийн төсөл зөвхөн Улсын аварга малчны тоог жилд нэг айлд олгох бус олон шагнал урамшууллын тоог цөөлөх тухай тусгасангүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед санаачлаад дэмжлэг олоогүй асуудал буюу төрийн одон, медалийг нийтээр нь цэгцлэх тухай хуулийн төсөл юм. Тухайлбал,
Төрийн эрхэм дээд шагналын тоо, хязгаар:
- Чингис хаан одонг 5 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд;
- Улсын баатар одонг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд.
Бүтээлд олгох төрийн дээд шагналын тоо, хязгаар:
- Төрийн соёрхол тэмдгийг 2 жилд нэг удаа, 1 хүртэл бүтээлд;
- Найрамдлын дээд шагналыг олгох тоо, хязгаар:
- Алтан гэрэгэг 3 жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд;
- Мөнгөн гэрэгэг жилд нэг удаа, 1 хүртэл иргэнд.
Энхийг сахиулах үйлсийн хүндэт шагналыг олгох тоо, хязгаар:
- Энхийн төлөө тэмдгийг жилд 3 хүртэл иргэнд;
- Иргэний хүндэт шагналыг олгох тоо, хязгаар:
- Эр зоригийн тэмдгийг жилд 5 хүртэл иргэнд;
Хүн амын өсөлтийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналын тоо, хязгаар:
- Эхийн алдар нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одонг холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан эхэд;
Мал сүргийн эдийн засгийн үр өгөөжийг дэмжих бодлогын хүрээнд олгох шагналын тоо, хязгаар:
- Улсын аварга малчин тэмдгийг жилд 1 хүртэл иргэнд, Аймгийн аварга малчин тэмдгийг жилд 21 аймаг тус бүрээс 1 хүртэл иргэнд хэмээн тусгасан байдаг.
Уг хуулийн төсөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ шууд аваад хэрэглэж боломгүй. Түүний санаачилсан хуулийн төсөл хууль болтлоо зургаан даваа давар учиртай. Тухайлбал, өргөн баригдах, хэлэлцэх эсэх, ажлын хэсэг, анхны хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг, батлах эсэх рүү очно. Тиймээс уг хуулийн төсөл дээр салбарынхан сайн ажиллаж шүүсийг нь шахаж гэмээн хэрэгтэй хууль болохыг үгүйсгэхгүй.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дахин нэг өвдөлт мэдрүүлэх нь дээ?
Цэнгүүн гишүүнийг дэмжиж ыайна
Төрийн одон медалийн үнэ цэнэ алдагдсан нь үнэн, С.Цэнгүүн гишүүний зөв санаа байна
Жилд ганцхан малчинд Аварга цол өгнө гэдэг чинь арай л хэтрэх байх оо, хөдөөнийхөн бүүр эсэргүүцнэ
Өөрийнхөө төлөө өөрийнхөө малыг маллчихаад төрөөс шагнагдах ямар хэрэгтэй юм
Социализмын үеийн баахан одон медалиа цэгцлэх цаг нь хэзээ ч болсон шүү
Сонгууль болгоноор гишүүд тойрогтоо аварга малчин шагнаж шоудахаа одоо болимоор юм
Эхийн алдар одонг болохоор хэвээр нь үлдээгээд бусдыг нь цөөлөх гэж байгаа нь зөв шийдэл
Чингис хаан одонг 5 жилд нэг өгдөг болгож байж жинхэнэ утгаараа үнэ цэнэтэй болно
Жагсаалтын гишүүн болохоор амьдрал мэдэхгүй ийм хууль санаачилж байна гэдэгтэй санал нэгдэхгүй
Сайд нар, гишүүд танил тал боломжоороо шагнадаг байдлыг зогсоох ганц арга бол цөөлөх
Хуулийн төсөл дээр салбарынхан нь сайн ажиллаад тоонуудаа арай бодитой болговол дэмжинэ
Цөөхөн малтай мөртлөө чанартай ашиг шим авдаг малчнаа урамшуулдаг байвал таарна
ХХААХҮЯ-ны хийж чадахгүй байгаа ажлыг гишүүн сануулж өгч байна шүү дээ
Улсын аварга малчин гэж зургаан шарга машин бэлэглэдэг шоугаа одоо зогсоо
Улсын аварга малчин гэж зургаан шарга машин бэлэглэдэг шоугаа одоо зогсоо
Малын чанарыг сайжруулахад чиглэсэн хөшүүрэг болгож шагналаа өгдөг болох ёстой
Төрийн одон медаль, цол зэргийг лагуулж олгодог ялангуяа насаар олгодог мөнгөн тэтгэмж үүдийг нэн даруй байхгүй болго
Ингэж байж төрөөс үнэгүй юм авах гэсэн солиорол алга болно
Маш зөв . Бүх салбарын гавъат , тэргүүний ажилтан , алтан гадас , хөдөлмөрийн гавьяаны одон зэрэг бүгдийн байхгүй болгох хэрэгтэй.
Хэдий болтол үнэнийг уух вэ. Газар нутгийн 80 хувь цөлжсөн шалтгаан 100 хувь малчид болон малын тоо толгой өссөний хар гай шүү дээ дээ. Монголын мод ургадаг газрууд цөөрч байгаа нь бас л малчид. Хангайн малчид зөвхөн өвөлдөө мод л түлдэг. Одоо 10 сард өвлийн түлшиндээ гарч ойг сүйрүүлнэ. УИХ-н гишүүд малчдадаа байнга хайр зарласаар байгаад ойг сүйрүүлж буйг харж буй ой хамгаалагчид юу ч хэлж чаддаггүй. хэзээ ийм 2 нүүртэй байх юм бэ. ой байхгүй бол бидэнд ус байхгүй. Ойн мододын үндэс нт газрын доорх усыг тогтоон барьдаг. газар нутгийн 7 хувийг эзлэдэг уул уурхайруу хамаг буруугаа чихээд ч үнэнд гүйцэгдэж байна. хэнд хэрэгтэй юм бэ, тэр аварга малчин чинь. хүйтэн мах нь идээхэд сайхан гэж ямаагаа өсөсөний гавьяагаар арабын орнууд 100 жилд цөлжсөний гамшгийг хэдүүлээ араас нь давтаад гүйж байна даа гэж. дараа нь асар их үнээр модоо тарих байхдаа, яг арабын орнууд шиг.
Хийх юм аа олж ядсан тэнэг хүмүүсийн ажил бна даа.тэгээд иргэдийнхээ татвараар бүрдсэн их хэмжээний цалин ичихгүй авч амьдралаа залгуулж байгаа төрийн албан хаагчид дүгнэлт хийж ажилламаар байна шүү дээ.аливаа асуудалд манай иргэд нэлээд ухаалгаар хандаж ,төрийн албан хаагчдыг шахаж ажиллуулмаар бна шүү.
HUVIIN MALTAI BAYAN HUN BAS ULSIIN AVARGA BOLNO TIIM UU ? BUH SHAGNAL ODON MEDALIIG SHUUD BOLUILAH HTEI
Зөв. Улсын баатар, шударга журмыг үлдээгээд бусдыг нь алга болговол зохино
Шагналд тоо тогтоож болохгүй л дээ. Жишээ нь, төрийн шагнал олгох ёстой бүтээл туурвисан 10 бүтээлч байвал бүгдэд нь олгож таарна. Тийм нэг ч байхгүй байвал нэг ч хүнд олгохгүй. Шагнал олгох тодорхой болзол тогтоох хэрэгтэй. Хүнд биш бүтээлд шагнал олгодог болгох нь зохилтой.