Ирц бүрдүүлэхэд оролцох АН-ын гишүүдэд 1 тэрбумыг ЗГ-аас "амласан" уу
Сөрөг хүчний зүгээс Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох, эсэхийг хэлэлцэх чуулганы нэгдсэн хуралдаанд "Эхлээд эрх баригчид ирцээ бүрдүүл" гэсэн шаардлагыг тавьж, түр хойшоо сууж буй. Харин МАН-ын 30-ийн бүлгээс "Л.Энх-Амгалан манай эмэгтэй гишүүдээс уучлал гуй" гэсэн шаардлага тавьсан ч "Би ямар ч буруу зүйл хийгээгүй" гэж гүрийчхээд байна.
Тэгвэл өчигдрийн ирц бүрдээгүй хуралдаанд АН-аас Ч.Лодойсамбуу "Л.Оюун-Эрдэнэ ээ, төрийн ажил явуул" гэж жиргэсэн. Улмаар АН дахь Ерөнхийлөгчийн жигүүрээс А.Ганбаатар, С.Энхтуяа, С.Сэддорж, П.Эрдэнэбүрэн, Д.Ганбат нар УИХ-ын чуулганы ирцэд орцгоосон юм. АН-ын бүлгийн шийдвэрээсээ сугарах эрх гишүүдэд төдийлөн байдаггүй.
Хөшигний ард АН-аас ирц бүрдүүлэлтэд оролцсон гишүүдэд 1 тэрбумыг Засгийн газраас амласан гэгдэж байна.
Ийм төрлийн "тохируулгыг" сүүлийн жилүүдэд эрх баригчид сөрөг гишүүд дээр хийсээр ирсэн нь нууц биш ээ. Тухайлахад, Л.Болдыг намын бүлгийн шийдвэрээ сөрж, МАН-д Л.Оюун-Эрдэнэ нарын бодлогыг дэмжсэнээр "Богд" банк ипотекийн зээлийн эрх авсан гэгдэж байв. Саяхны кэйс гэхэд, Г.Занданшатарын танхимыг хамгаалах зорилгоор сөрөг хүчнийхэнд төсөвт нэлээд их зардал суулгаж өгсөн зэрэг өрнөлийг нэрлэж болно.
МАН-ын бүлэг М.Энхболд, У.Хүрэлсүх нарын манлайллын үед хуваагдахад ЖДҮХС-гаас ₮1 тэрбумын зээлийн эрх гишүүдэд хуваарилснаас үүдэж, алдарт "жидүүгийн" хэрэг мандаж байв.
АН-ын бүлгээс чуулганы ирц бүрдүүлэхэд оролцож буй гишүүдийн тухайд,
С.Сэддорж нь Ажнай Д.Бат-Эрдэнэтэй орон нутгийн өмчит "Тавантолгой"-гоор бизнесийн угшилтай. ЭТТ-н талбайн гүн рүү цөмөрч, хамгийн чанартай нүүрсийг нь олборлосон хэрэг нүүрсний хулгайн дуулианаар мандаж, хэсэг шалгагдсан. Эдүгээ тэдэнд хамаарах хэрэг нам дарагдчихаад байгаа юм.
Д.Ганбат нь МАН-ын идэвхтэй "гишүүн" бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн үүсгэсэн жигүүрээс Төрийн тэргүүнд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд буй дүр. Өөрөөр хэлбэл, Д.Ганбат МАН-ын 38 талын кнопчиноор нэрлэгдэж байна.
А.Ганбаатар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн пиарыг хийж явсан. Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал Ц.Элбэгдоржтой уулзсаны дараа тэрбээр ирц бүрдүүлэлтэд оролцсон нь анхаарал татаж байна. Ц.Элбэгдорж Монголд ирэхдээ сахал Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэг нарыг ялгүй үлдээх тохироо хийхээр зорьсон гэгдэж байгаа юм.
Ерөнхий байдлаараа тэд "хэрэг наймаалцсан" хэв шинжтэй буй.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгээд төрөө самарч тоглож байх уу. Засгийн газар татан буугдлаа гэхэд одо байгаа эдийн засаг улам муудаж ард түмэн улам дордоно. Үүнийг данхын талынх, ялангуяа Данх чинь хүсч байгаа. Данхыг байхад танай сэтгүүл хаалтын гэрээ байгуулсан гээ долигонож байгаа тул тэртээ тэргүй аль ч нам гарсан байгуулах байсан шдэ. тэгээд ч магтах гээд байга Данхад магтах зүйл байгаа юу. хэлээч. Англид очиж яаж тансаг амьдарч байгааг нь харуулаач, хүүхдүүд нь тэрбумтаны хүүхдүүд сурдаг сургуульд явдаг гээ биздээ.
Энэ чинь ёстой Засгийн эрхийг хууль бусаар авах оролцдлого бус уу???