Трамп Ерөнхий Ассамблейн өмнө Ираныг газрын хөрснөөс арчина гэж сүрдүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө мягмар гарагт /2026.09.22/ үг хэллээ. Тэрбээр НҮБ-ын хамгийн том индэрийн өмнө үг хэлэхдээ дайныг зогсоох тохиролцоонд хүрэхгүй бол Ираныг газрын хөрснөөс арчиж хаяна гэсэн байна.
Тодруулбал Трамп “Би томоохон шийдвэр гаргах шаардлагатай байна. Иран урьд өмнөхөөсөө илүү хүчирхэг улс болон сэргэн хөгжих боломж олгох тохиролцоонд хүрэх үү. Эсвэл Исламын Бүгд Найрамдах улсыг хурдан газрын хөрснөөс арчин хаяж, хүмүүс болон улс орнуудыг сүйтгэх боломж дахиж хэзээ ч олохгүй байх уу?” гэж хэлжээ.
Ираны зэвсэгт хүчин үүний хариуд мэдэгдэл гаргахдаа, Трампын НҮБ-ын өмнө хэлсэн зүйлс бол суртал ухуулга гэсэн байна. Мөн түрэмгийлэгчдэд илүү хүнд, бут ниргэсэн, урьдчилж таамаглах аргагүй цохилт өгөхөд бүрэн бэлэн байнаа гэж Ираны зэвсэгт хүчин мэдэгдсээн юм.
Хоёр тал ийнхүү сүртэй үг хэллэгтэй мэдэгдэл гаргаж буй ч Ерөнхий Ассамблейн хажуугаар дипломатчид долоо дахь сарын нүүрээ үзэх гэж буй дайныг зогсоор хэлэлцээ явуулжээ. АНУ-ын тусгай элч Стив Виткофф өөрийн сошиал хуудас дээр нийтлэл оруулахдаа, Ерөнхий Ассамблейн хажуугаар талууд зуучлагчдын тусламжтай хэлэлцээ хийсэн гэсэн байна.
Трамп Ассамблейн хажуугаар Ойрх Дорнодын улсуудын удирдагч нартай уулзжээ. Ойрх Дорнодын орнууд Ормузын хоолойн зорчим хөдөлгөөнийг сэргээх хүсэлтэй байгаа юм. Ормузын хоолойгоор дэлхийн газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.