УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг Японоос ₮3.5 их наяд зээлж өргөтгөнө

Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газартай "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг өргөтгөх 158.3 тэрбум иен буюу 3.5 их наяд төгрөгийн дүнтэй зээлийн гэрээг хийхээр болсон.  

Саяхан Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлах үеэрээ “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн асуудлыг хэлэлцсэн билээ.

Тэр үеэр өргөтгөлийн зээлийн дүнг нийт 65 тэрбум иен буюу 1.4 их наядын хөнгөлөлттэй зээл хэмээн яригдаж байсан ч өнөөдрийн (2026.09.22) УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Сангийн сайд З.Мэндсайхан энэ дүнг “3.5 их наяд”-ын зээл гэж танилцуулсан юм.

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-аас зээлдүүлэх санхүүжилт болох 158.3 тэрбум иенийг шинээр барих зорчигч терминалын барилга болон холбогдох дэд бүтцийн ажилд зарцуулж, харин Монголын талаас 38.4 тэрбум иенийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, ачаа терминалын барилгын зардал, магадлашгүй зардал болон шимтгэл хураамжийн санхүүжилт болгон гаргахаар тохирсон байна.

"Чингис хаан" нисэх онгоцны буудлын өргөтгөлийг 7 жил буюу 2027-2034 онд барьж дуусгах төлөвлөгөөтэйгээр, зээлийн эргэн төлөгдөх хугацааг 40 жил байхаар харилцан тохирчээ. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн хугацаа нь 10 жил, жилийн 1.1  хувийн тогтмол хүүтэй байх, мөн Монгол Улс 2024 оны дунджаас дээгүүр орлоготой орны ангилалд шилжсэнтэй холбогдуулан энэхүү төсөл нь Японы Засгийн газраас олгож буй нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих төсөл гэдгийг З.Мэндсайхан сайд онцоллоо.

Өнөөгийн байдлаар "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал нь манай улсын арилжааны бүх нислэгийг хариуцаж байгаа бөгөөд хүчин чадлаасаа гурав дахин их ачаалалтай байдаг нь хүндрэлтэй нөхцөлд тооцогддог аж.

Төслийн хүрээнд 81.9 м2 талбай бүхий зорчигч терминалын барилгыг 2028-2034 оны хооронд шинээр барихаар төлөвлөж буй бөгөөд ингэснээр "Чингис хаан" олон улсын нисэх буудлын жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадлыг 1.6 саяас 5.2 сая болгож, одоогийн нисэх онгоцны буудлын хүчин чадлыг 3.2 дахин нэмэгдүүлэх гэнэ.

Төслийн хариуцагч нь Зам тээврийн яам бол төсөл хэрэгжүүлэх байгууллага нь “Хөшигтийн хөндийн Нисэх онгоцны буудал” ТӨХХК байх аж.

Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх хугацаа долоон жил, үүнээс барилгын ажил нь 2028-2033 оны хооронд буюу таван жил үргэлжлэхээр тооцжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэн одоо яг юу гэсэн үг үү? та нар болточ ээ ард иргэдээрээ ингэж даажигнахаа боль л доо. юу гэсэн үг вэ? дөнгөж сая 750 сая доллороор арчаагүй умгар түлээний сав шиг ядиагхан юм барьж идэж цохичихоод одоо бас дахиал 1 тэрбум доллар иднэ гэндээ. урдах өрийг чинь бид төлж эхлээгүй байгаа шүү Дэлгэрсайхан ац минь?

Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай
Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай

пздаа.10 дахин том болгоочээ.

Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай
Ухралт Төсөлийг гацааж зогсоосон буруутай

Одоо бга Онгоцны буудал чнь өөдөс шг Жижигхэн.ядаж 5 дахин томруулаачээ.1тэрбум доллараар арай бага барилга өарьж бнаа

Зочин
Зочин

Анхнаасаа олигтойхон юм барьчихгүй дээ.

АРД
АРД

Шинэ нисэх онгоцны буудал бол хамгийн дампуу төсөл. Ийм дампуу төсөлд ахиж мөнгө авахаа боль. Наад гэрээгээ өөрчил. Монгол эх орондоо байж гадны өөдөөс ганц үг хэлж чадахгүй яасан арчаагүй төр вэ? Яагаад Буянт-Ухаагаас дотоодын нислэг хийж болохгүй гэж? Яагаад үүнийг Япон тал хориглоод байгаа юм??? Япончуудтай маш сайтар тохиролцохгүй бол юу ч гэж худал бухаж мэднэ шүү.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

Зочин
Зочин

Одоогийн терминалыг жилд 3 сая зорчигчид үйлчлэх хүчин чадалтайгаар , нисэх буудлыг бүх дэд бүтэцтэй нь, дагуул 100 000 хүн оршин суух хотын дулаан, цахилгаан, бохир цэвэр усны системыг нийт 680 сая ам.дол. Японы зээлээр ( японы боловсруулсан ТЭЗҮ - гээр) байгуулсан байтал зөвхөн терминалын өргөтгөлд 1 тэрбум ам.дол. гэдэг 100 дахин их хөрөнгө юм бишүү ???
М А Н ингэж л МӨНГӨ УГААЖ БАЙНАДАА !!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

одоогийн онгоцны буудал анх 280 сая доллар байлаа. сайханбилэг, баярцогт элбэгдорж нар хулгай хийж хумёалсаар одоогийн байгаа барилга нь эц шиг майга хөлтэй умгар юм болсныг чи өөрөө гэрчиллээ. 3 сая зорчигч авах хүчин чадалтай гэсэн боловч хар нүх шиг жижигхэн барилга болсоон. 2 сая 300 мянгыг авч ч чадахгүй жоохон умгар юм болсон... дандаа ачаалал даахгүй чихэлдэнэ амьсгал давчдам үйлчилгээ.. ядончууд монголчуудын идэж уудгийг сайн мэдэх учраас солонгосчуудад өгөөш болгоод өгчихсөн. солонгосчууд нь монголчуудтэй нийлээд идчихсэн уучихсан одоо сайханбилэг, баярцогт нартай ХАРИУЦЛАГА ТООЦОЖ БАЙЖ ЦААШАА ЯВАХ ЁСТОЙ ШҮҮ МОНГОЛ НӨХӨД ӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button