НИЙГЭМ

Үйл явдал: Хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-нд болох үйл явдал.

  • 09:00 цагт: Улсын дээд шүүх, Шүүхийн академи хамтран “Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна.
  • 09:00 цагт: ШУА-ийн харьяа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академиас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил -2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал ХААИС-ийн хичээлийн төв байранд болно.
  • 10:00 цагт: Монголын эрүүл мэндийн технологийн экспо-2026  “М банк арена”-д эхэлнэ.  
  • 12:00 цагт: “UB food festival” хоолны өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ. 
  • 16:00 цагт: Монгол, Японы хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт Монголын Хүүхдийн ордны Их танхимд болно. 

 -“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.

-“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд гарч байна

-“Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ сарын 16-27-нд зохион байгуулж байна. 

Орон нутагт:

  • Хөвсгөл: “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт Биеийн тамир, спортын газарт болно. 
  • Өмнөговь: “Говь фестиваль-2026” болно. 
  • Архангай: “Архангай түншлэл-2026” үзэсгэлэн худалдаа болно.
  • Сэлэнгэ: Ардыг гэгээрүүлэхийн тэргүүний ажилтан, монгол хэл, уран зохиолын багш, яруу найрагч, Я.Бавуугийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан монгол хэл, бичгийн аймгийн олимпиад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд болно. 
  • -Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан болно. 

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч С.Баярбаатарын “Сэтгэлийн аяс” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 27-ныг хүртэл гарна. 

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдийн “Намар” уламжлалт үзэсгэлэн МУЭ-ийн “Арт” галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-“Р.Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд 10 дугаар сарын 5-ныг хүртэл гарна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд 10 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Ляонинь мужийн Шэньян хотноо Олон улсын худалдаа, эдийн засгийн VII чуулган болж байна. 

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button