Гадаад мэдээДЭЛХИЙ

Фижи ХДХВ-ийн халдварын асуудалтай тэмцэхийн тулд үндэсний онц байдал зарлаад байна

Фижигийн эрх баригчид ХДХВ-ийн халдварын тоо эрс нэмэгдсэн учир энэ сард үндэсний хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарласан юм. Одоогоор тус улсын насанд хүрсэн 60 хүн тутмын нэг нь ХДХВ-ийн халдвартай байна.

НҮБ-ын ХДХВ, ДОХ-ын хөтөлбөр (UNAids) мэдээллээр 2025 онд Фижид 2,016 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноос 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн 2010 онтой харьцуулахад бүртгэгдэх шинэ халдварын тоо 12 дахин нэмэгджээ. 930 мянга хүн амтай арлын энэ улсад 9,100 орчим хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Гэвч халдвартай хүмүүсийн цөөн хувь нь л шинжилгээнд хамрагдаж, эмчилгээ хийлгэж байгаа юм. Ийм учир Фижигийн Засгийн газар 2025 оны хоёрдугаар сард анх зарласан онц байдлаа энэ сард дахин идэвхжүүлж, халдварын тархалтыг зогсоох яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Фижигийн ХДХВ-ийн халдвартай тэмцэх ажлыг хариуцдаг Жэйсон Митчелл хэлэхдээ, халдварын тархалтыг хяналтад оруулахад 5-10 жил шаардагдаж магадгүй байна. Энэ хугацаанд халдварын тоо цаашид өсөх төлөвтэй гэж тэр үзэж байгаа юм. Митчеллийн баг онц байдал зарлахыг зургаадугаар сараас хойш уриалсан ч Засгийн газар болгоомжтой хандсаар энэ сараас л онц байдлыг сэргээсэн байна.

Халдвартай тэмцэж буй арга хэмжээг удирдаж буй албаныхны үзэж буйгаар онц байдал зарласнаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ өргөжиж, ХДХВ-ийн тархалтыг сааруулах боломжтой болох аж. Онц байдлын хүрээнд хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээнд жилд ойролцоогоор 10.2 сая ам.доллар зарцуулах шаардлагатай гэж  тэд тооцоолжээ.

Хэдийгээр онц байдал зарласан ч гэсэн залуучуудын дунд эрчимтэй тархаж буй халдварыг зогсоох арга хэмжээ хэт удаан явагдаж байна гэж шүүмжлэгчид хэлжээ. Фижид шинээр оношлогдож буй хүмүүсийн ихэнх нь 15-34 насныхан байгаа аж. Мөн 2025 онд бүртгэгдсэн шинэ халдварын 42 гаруй хувь нь бохирдсон зүү, тариур болон бусад хэрэгслийг дамжуулан хэрэглэснээс үүсэлтэй байсан юм.

Өөрөөр хэлбэл ХДХВ-ийн халдварын дэгдэлт нь сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээтэй байгаа. Эрүүл мэндийн салбарын идэвхтнүүд болон нийгмийн ажилтнуудын хэлж буйгаар Фижид бага ангийн насны хүүхдүүд хүртэл мансууруулах бодис тарьж хэрэглэж, найз нөхөдтэйгөө нэг зүү тариурыг дамжуулан ашиглах тохиолдол түгээмэл гардаг. Энэ асуудлыг идэвхтнүүд 2019 оноос хойш анхааруулсаар иржээ.

Фижигийн одоогийн хуулиар зүү тариур тараах явдлыг ХДХВ-ийн халдвар тархахад түлхэц үзүүлсэн гэж үзэж болдог байна. ХДХВ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэдэн долоо хоногийн дотор Фижигийн парламент баталж, эрүүл мэндийн ажилтнууд зүү, тариур тараах боломжтой болж магадгүй гэж Митчелл үзэж байгаа юм.

“UNAids”-ийн бүс нутгийн захирал Имон Мөрфи “Одоо шийдвэрлэх хамгийн яаралтай асуудал бол ХДХВ-ийн халдвар тархаж байгаа явдал. Тиймээс зүү, тариур олгох хөтөлбөр нэн чухал” гэж хэлжээ. Тус байгууллагын мэдээллээр бол Фижид ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ердөө 39 хувь нь халдвар авсан гэдгээ мэддэг байна.

Фижи нь Австрали, Шинэ Зеландын зах зээлд нийлүүлэх метамфетаминыг Номхон далайгаар дамжуулах гол зангилааны нэг юм. Харин цар тахлын үеэр тус улс хилээ хаасны дараа хар тамхины хэрэглээ дотооддоо өргөн тархжээ.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Manaihan ch bas anhaaramaar yum bna shuu

Зочин
Зочин

Бага ангийн хүүхдүүд шүүс тарьж байна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ, үнэхээр аймаар

Зочин
Зочин

60 хүн тутмын нэг нь гэхээр бараг сүйрч байгаа юм биш үү

Зочин
Зочин

har tamhi gej neg ayultai zadgai yum haa saagui tsohih yumaa

Зочин
Зочин

Онц байдал зүгээр зарлаад зогсохгүй тэр зүү тариураар дамждаг хар тамхитайгаа хатуу тэмцэх хэрэгтэй шд

Зочин
Зочин

Hillee haahaar dotroodoo tsohidog ni bas unen shuu

Зочин
Зочин

15-34 насныхан гэдэг чинь хамгийн залуу, ажиллах хүч нь шүү дээ. Ирээдүйгүй болж байгаа юм биш үү

Зочин
Зочин

Erh barigchid ni daanch udaan handah yum, 6 saras hois uilalj bhad odoo l neg yum yarij bh gej

Зочин
Зочин

Мөнгө төсөв төлөвлөөд ч нэмэргүй, нийгмийн сэтгэл зүй хар тамхинд идэгдчихвэл дууслаа

Зочин
Зочин

mongold bas hdn jiliin daroo iim boloh viidai, odoo l sn hymgaldag gazar

Зочин
Зочин

39-хөн хувь нь халдвартайгаа мэддэг гэхээр цаана нь ямар аймаар тоо явж байгаа болдог юм бэ

Зочин
Зочин

Zuu tariur taraana ch geh shig, shudruus ni zailuulj tseverleh tustai bishuu

Зочин
Зочин

Эрүүл мэндийн салбар нь ямар ч бэлтгэлгүй байж байгаад л тулчихсан юм шиг байна даа

Зочин
Зочин

Arly jijig uls gehed bur elgeeree hevtechjee, haramsaltai

Зочин
Зочин

Залуучууддаа бэлгэвч, эрүүл мэндийн боловсрол сайн олгохгүй бол зүгээр нэг онц байдал зарлаад өвчин зогсохгүй

Зочин
Зочин

Залуучууддаа бэлгэвч, эрүүл мэндийн боловсрол сайн олгохгүй бол зүгээр нэг онц байдал зарлаад өвчин зогсохгүй

Холбоотой мэдээ

Back to top button