Улс төрийн мэдээ

"Шатахууны сайд"-ын "Би огцроод ч яах билээ" гэх мессеж

Г.Дамдиннямын удирдаж буй салбарын нэршил нь Аж үйлдвэр, эрдэс баялаг. Бодит байдал дээр, Г.Дамдинням ерөөс нь "шатахууны сайд" л хийж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унахад эсрэг кноп дарсан түүнийг MCS -ийн лоббигоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт сайдаар очлоо хэмээгдэж байв. Ингэж хардах гол шалтгаан нь, Г.Дамдинням “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гүйцэтгэгч “Вертекс майнинг партнер” ХХК-ийн хамтран эзэмшигч, гүйцэтгэх захирал байсан.  Тэрбээр 2018 оны наймдугаар сарын 02-нд хасагдсан ч "Ухаа худаг" -ийн эсрэг чиглэсэн Засгийн газрыг буулгаж, сайдаар очсон Г.Дамдиннямыг шууд MCS-ээс тавилаа гэж хардсан юм.

Сайд болсныхоо АМНАТ-ийн хөнгөлөлт зэргээр MCS-т давуу эрх олгож, Онтре-н агуулгаар Рио-Тинто талд үйлчиллээ гэх шүүмжлэл ч Г.Дамдиннямаас салаагүй.

Гэвчиг яг эдүгээ цагт бол Г.Дамдиннямаас Оюутолгой асуухаас илүүтэйгээр зөвхөн шатахуунаа нэхдэг хэмжээнд түүний анхаарах цэг, төвлөрөх гол асуудал "шатахуун" болчхоод байна. Тэр ААН-үүдэд шатахуун хадгалах сав барих зардал гаргаж өглөө. ОХУ, Хятад руу жаал нислээ.

Дэлхийн зах зээл дээрх шатахууны эрэлт манайх шиг улсыг шуудхан нэрвэх эрсдэлтэй цагаар сайд хийж таарсан Г.Дамдиннямын бүтээсэн ч, бүтэлгүйтсэн нь их болов.

Түүний сайдаар ажиллах хугацаанд монголчууд шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь хүлээж авахаас өөр ямар ч аргагүйд хүрэв. Тэр өөрөө ч "Олдож байгаа нь их юм" гэсэн тодруулгыг шуудхан өгдөг боллоо. Нөгөө талд Укрианыг дайныг шуудхан нүүр хуудастаа эсэргүүцэж явсан Г.Дамдиннямд оросууд баахан тоомжиргүй хандаж, шатахуун нийлүүлэлтийн босс нь уулздаггүй тухай агуулга ч бодтой юм.

Монголчууд хот хөдөөгүй шатахуунд дугаарласан энэ саруудад Хятадаас шатахуун авч, Японд ч шатахууны нөөцийн савны асуудлаар ажиллаж байна гэж үсэргэсээр явна. Тэрбээр наадмаар "Санаа амар аялцгаа, нөөц бий" хэмээснээс ердөө долоо хоногийн дараа дугаарлалт үүсч, өчигдөр оройхон өөрөө ШТС-уудаар явахдаа "Загнаад байвал битгий өг" гэхчлэн түгээгчидтэй ярьсан нь нийтийн бухимдлыг төрүүлсээр байна.

Сөрөг хүчний зүгээс Г.Дамдиннямыг шатахууны үнийн өсөлтөд санаа зовохгүй байгааг шүүмжилсэн бол тэрбээр "Намайг ажлаа өгсөнөөр шатахуун нэмэгдэх бол би огцорч болно" гэж мэдэгдсэн юм. "Туйлдаж байна" жагсаалын дараа угийн сэргэлэн Г.Дамдинням жагсагчдын төлөөлөл гэх хэдэн хүнийг өрөөндөө оруулж байгаад "Бид салбарын сайдыг нь огцруулахыг шаардаагүй" гэсэн үг хэлүүлж, түүнийгээ нийтэд цацах пиар хүртэл хэрэглэв.

Уул уурхайн сайдаас үеийн үед шатахууны асуудал салж байгаагүй. Үүнээс хамгийн их эгзэгтэй үед ажиллаж байгаа нь Г.Дамдинням болж таарч байна. Н.Учралын ойрын хүмүүс "Г.Дамдиннямыг огцруулаад, нэг удаа түр гал зогсоох" зөвлөгөө өгөхөд тэр огт хүлээж аваагүй гэдэг. Нөгөө талд Трафигура-гийн Г.Жононбаяр нар Г.Даминнямын пиарт ихээхэн мөнгө зарцуулж яваа нь ч нууц биш ээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нар
нар

Монголын хошин шогчдыг үзэгчгүй болгосон гавьяатангууд шүү энэ их хурлын гишүүд.Энэ Дамдинням үсрээд буух газраа мэдэхгүй дэвхрэг шиг амьтан Укрианыг дэмжиж Оросыг шүүмжилсэн жинхэнэ тэнэг гар гарах үр дагаварыг нь тооцоогүй.Энэ хүн сайд байтугай захын жижигхээн засгийн газрын тохируулагч агентлагийг удирдах чадваргүй гар шүү төрийн хүний буурт суурьгүй ийм л аймшгийн мангар бацаанд маш чухал яамыг өгснийхөө горыг ханатал амсаж байна даа.Шатахуун оруулж ирж зардаг компианудын удирдлагатай хэлэлцээрийн ширээний ард суух ухаан энүүнд алга зүгээр л салхи хаашаа вэ? хамхуул тийшээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button