Сошиал трэнд

Думцаа нэрээр танигдсан Х.Бат-Ирээдүй Монголчуудаас тусламж хүсжээ

Цахим орчинд гитар барин өөрийн зохиосон дуугаа дуулж олонд танигдсан Х.Бат-Ирээдүй Монголчуудыг тусламжийн гараа сунгахыг хүсжээ. Тэрбээр “Думцаа” гэх нэрээр цахим хэрэглэгчдэд илүүтэй танигдсан бөгөөд шүлэглэх, элэглэх, дуу хөгжмийн авьяасараа богино хэмжээний бичлэгүүд хийж, өөрийн цахим хуудаснаа байршуулдаг байв.

Тэгвэл Х.Бат-Ирээдүй зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой нь тогтоогдож, бие нь гэнэт муудсан тул 50 сая төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа аж.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Сайн байцгаана уу? Олноо Думцаа нэрээр гарч хошин элэглэл хийж, хөгжим дуу оролдож явсан миний бие зүрхний титэм судасны нарийсал гэсэн оноштой нь тогтоогдож гэнэт муудав. Нэг удаа хийгдэх том хагалгаа 50 сая төгрөг болох юм. Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнээсээ тусламж хүсэж байна. Думцаад тусалъя аяныг миний бие өөрөө зарлаж байна. Хэлж ирдэггүй энэ өвчинг давж гарах дэм хайрла” хэмээн дансны дугаараа бичжээ.

Гэвч тэрбээр хэсэг хугацааны дараа уг мэдээллээ устгасан төдийгүй, худал ярьж, хүмүүсээс мөнгө авч байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг цахим орчинд зарим иргэн анхааруулжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button