НИЙГЭМ

Сонголтгүй сонголт I "Приус"-ний банкаа дүүргэхийн тулд 40ш өндөгний мөнгө нэмж төлнө

“Ард түмний бензин” гэгддэг АИ-92 автобензин 50-100 төгрөгөөр нэмэгдэхэд монголчууд яаж өрвөлздөг байлаа. Гэтэл одоо литр тутмын үнэ нь ганц өдрийн дотор 560 төгрөгөөр нэмэгдэж, 3,600 төгрөгт хүрээд байхад “Олдож л байвал их юм” гээд яах ч аргагүй нөхцөлд урт дараалалд дугаарлаад зогсоцгоож байна.

560 төгрөгөөр өнөөдөр Монголд нэг ширхэг өндөг ч авч хүчрэхгүй болсон. Харин “Приус” машиныхаа банкийг нэг удаад дүүргэх тутамд нэмэгдэх 28 мянган төгрөг гээд бодохоор өөр төсөөлөл буух биз. Сүүлийн нэмэгдэл болох энэхүү 28 мянган төгрөг бол айл өрхүүд хөргөгчиндөө 7-8 талх, эсвэл 40 ширхэг өндөг аваад хийчих хэмжээний дүн юм.

Өнгөрсөн наймдугаар сарын 14-нд АИ-92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр мөн нэмэгдэж, ₮3040-ийн “босго” давсан. Үүний улмаас есдүгээр сард улсын хэмжээнд инфляц 12.9 хувь болж өсөхөд шатахууны үнэ голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ноос мэдээлсэн. Тэгэхээр одоогийн энэхүү ₮560-ын нэмэгдэл дараа сард инфляцыг хэд хүртэл хөөрөгдөхийг тааварлахад бэрх байна.

Үнийн өсөлт, татвар, торгууль, өр зээлийн дарамт иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ямар дарамт болж буйг далимдуулан тал талд улс төр хийдэг төрийн түшээд эрхбиш мэдэж байгаа гэж найдна. "ОХУ-тай энэ аравдугаар сард ААН-үүд нийт 78 мянган тонн шатахуун импортлох гэрээ байгуулсан" гэдэг үгээр иргэд машиндаа бензин хийж, хөргөгчиндөө хүнс худалдаж хийхгүй.  

Тооцоолол хийж үзье.

760 төгрөгийн өсөлт гэдэг бол:

  • 1ш өндөг (нэг өндөг 620₮)
  • "Атар" талхны дөрөвний нэг орчим (600 гр талх 2926₮)
  • 380 гр төмс (1989₮/кг)
  • 300 гр "Алтан тариа" I гурил (2541₮/кг)

Наймдугаар сарын дүнгээр тооцож үзвэл 40 литрийн банктай машинаа 113.600 төгрөгт дүүрдэг байсан бол одоо 144.000 төгрөг шаардалгатай болж байна.

Зөрүү ₮30.400-р тооцоолж үзвэл:

  • 1 кг шахам ястай үхрийн мах (30,804₮)
  • 1.2 кг ястай хонины мах (25,674₮)
  • 10 ширхэг "Атар" талх
  • 48 өндөг
  • 15 кг төмс
  • 12 кг "Алтан тариа" 1-р гурил
  • 6 кг цагаан будаа эсвэл элсэн чихэр
  • 5.6 литр "Сүү ХК"-ийн сүү
  • 2.4 литр ургамлын тос юм.

ҮСХ-ны хамгийн сүүлийн буюу |2026.10.05|-ны өдрийн судалгаан дээр түшиглэн тооцоолов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button