СПОРТ
Монголын шигшээ баг Европ дахь тоглолтоо МАРГААШ хийнэ

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг Европ дахь хоёр дахь тоглолтоо Словен улсын Любляна хотод МАРГААШ буюу хоёрдугаар сарын 08-нд хийнэ.
Монголын шигшээ Серб, Словен улсын сагсан бөмбөгийн холбоодын урилгаар хамтарсан бэлтгэл, тэмцээнд оролцохоор өнгөрсөн сард Европыг зорьсон юм.
Олимпын бэлтгэлийн эхний тэмцээнийг хоёрдугаар сарын 01-нд Серб улсад хийсэн. Энэ удаагийн тэмцээнд Э.Дөлгөөн, А.Гансүх, Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр нар оролцох юм байна.
Тэмцээнд Серб, Словен, Канад, Хорват болон Монголын баг тамирчид өрсөлдөнө.
Г.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.