Улс төрийн мэдээ

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах саналыг И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэллээ

Энэ онд Оюу Толгой төслөөс энэ онд анх удаа ногдол ашиг авахаар болсон билээ. Тэгвэл эл ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар саналыг иргэдээсээ асууна гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Өнөөдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд ч буй билээ.

Тэгвэл Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах саналыг И-Монголиа, E-Zasag.mn-ээр авч эхэлжээ. Иргэд тус системүүдээр саналаа өгөх боломжтой юм байна.

Санал асуулгад гурван асуулт байна.

  • Нэг. Засгийн газар Оюу толгойгоос ногдол ашиг авах нь зөв үү?
  • Хоёр. Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?
  • Гурав. Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?

Саналаа өгөх бол ЭНД дарна уу.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button