Харри Кэйн сүүлийн 25 жил Алтан бөмбөг шагналыг авсан анхны англи хөлбөмбөгч боллоо
Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Алтан бөмбөг (Ballon D’or) шагналыг Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн авсан байна. Тэрбээр Килиан Мбаппе, Ламин Яамал нарыг ялж, сүүлийн 25 жилд тус шагналыг авсан анхны англи хөлбөмбөгч болжээ. Түүнээс өмнө 2001 онд Английн хөлбөмбөгч Майкл Уоэн Алтан бөмбөг шагналыг хүртэж байсан юм.
Тус шагналыг гардуулах ёслол даваа гарагт /2026.10.26/ Лондон хотноо зохион байгуулагдсан байна. 33 настай Кэйн Бундеслиг болон Аваргуудын лигт өндөр амжилт үзүүлж, Английн шигшээ багаа ахлан 2026 оны ДАШТ-ийн хүрэл медалийг хүртсэн юм. Энэ улирал тэрбээр нийтдээ 73 гоол оруулжээ. Кэйн шагналыг гардан авахдаа “Лондон хотод энэ шагналыг авч байгаа нь юу юунаас илүү онцгой, сайны дохио мэт санагдаж байна. Надад саналаа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Сонголт хийхэд хэцүү байсан байх, тиймээс та бүхэнд талархснаа илэрхийльжэ” гэжээ.
Эх сурвалж: ESPN













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.