НИЙГЭМНийгэм мэдээ
Дархан-Уул аймагт желатины үйлдвэр ашиглалтад орлоо

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад оруулжээ.
Мөн арьс, шир боловсруулалтын явцад бий болдог шохойн хуваадас болон арьс ширний бусад хатуу хаягдлыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох зорилготой “Мон Желат” үйлдвэр жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулан, 720 тн желатин, 300 тн амин хүчлийн бордоо үйлдвэрлэж, жилд 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.
Түүнчлэн ашигласан усаа 70-аас дээш хувь дахин ашиглаж, химийн бодисын хэрэглээг 30 хүртэл хувиар бууруулна гэдгийг “Дархан Минж” компанийн удирдлага танилцууллаа.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.