Шатрын их мастер Б.Мөнгөнзул Эрдэнэт хотын "Хүндэт иргэн" боллоо
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, Монголын шатрын спортын түүхэнд амжилт бүтээлээрээ тод мөрөө үлдээж яваа Бат-Эрдэнийн Мөнгөнзул Эрдэнэт хотын Хүндэт иргэн боллоо. Түүнийг Эрдэнэт хотын 50 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн юм. Эрдэнэт хотын уугуул, шатрын спортын тамирчин Б.Мөнгөнзул нь бага наснаасаа шатрын спортоор хичээллэж, олон улсын болон дэлхийн хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож байгаа юм.
Тэрбээр 2022 онд Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад хувийн дүнгээр алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгасан юм. Мөн 2025 онд Монгол Улсын шатрын аварга болж, 2026 онд ФИДЕ-гийн эмэгтэй их мастер (WGM) цол хүртсэн нь түүний спортын замналын онцлох амжилтуудын нэг билээ.
Б.САНАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.