Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хэгсетийг огцруулах санаачилгыг Төлөөлөгчдийн танхим зогсоолоо

АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч Томас Масси зэрэг хууль тогтоогч нар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсетийг огцруулах санаачилгыг Конгресст өргөн барьсан юм.  Гэвч Бүгд найрамдах нам олонх статустай байгаа Төлөөлөгчдийн танхим уг санаачилгыг хориглов. Тодруулбал тус танхим Хэгсетийг огцруулах санаачилгыг Төлөөлөгчдийн танхимын Шүүхийн хороонд шилжүүлэхийг 211:204 харьцаатай дэмжсэн байна. Массигийн үзэж буйгаар Шүүхийн хороог Бүгд найрамдах нам ахалдаг тул Хэгсетийг огцруулах санаачилга унах магадлал өндөр юм.

Ираны дайн болон Хэгсетийн бодлогод дургүйцсэн Бүгд найрамдах намын Конгресс дахь гишүүд түүнийг огцруулах санал өгнө гэж Масси найдаж байжээ. Гэвч Бүгд найрамдах намын нэг ч гишүүн түүнтэй нэгдээгүй байна. Хэгсетийг огцруулах санаачилгыг Ардчилсан намынхан дэмжсэн ч тус намын 11 хууль тогтоогч саналаа өгөөгүй аж. Хэрэв Ардчилсан намын найман хууль тогтоогч саналаа өгсөн бол Хэгсетийг огцруулах талаар Төлөөлөгчдийн танхим авч хэлэлцэх зам нээгдэх байв.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button