Нийгмийн

М.Ганбаатар: Одоогийн түлшний нөөцөөр дөрөвдүгээр сарыг ДАВНА

-НИЙСЛЭЛД НИЙТ 359 ЦЭГЭЭР САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ ИРГЭДЭД ТҮГЭЭДЭГ-

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 359 цэгээр сайжруулсан түлшийг иргэдэд түгээж байна. Долоо хоногт айл өрхүүдэд зургаан шуудай нүүрсийг ижил хэмжээгээр түгээж байгаа юм. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд сайжруулсан түлшний олдоц хомс байгаа тухай цахим ертөнцөөр нийтлэгдэх болсон. Үүний шалтгаан ил болов уу гэлтэй Улсын комисын хуралдаанаар, сайжруулсан түлшний тухай мэдэгдэл хийсэн нь иргэдийг сандаргаад байна.

-Ж.БАТБАЯСГАЛАН: 2020 МЯНГАН ӨРХ ГАЛ АЛДАХ УУ, ҮГҮЙ ЮУ ГЭДЭГ АСУУДАЛ БИДНЭЭС ҮЛ ХАМААРЧ ТУЛГАРААД БАЙНА-

Уржигдар /2020.02.10/-нд болсон Улсын онцгой комиссын хуралдааны үеэр эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, сайжруулсан түлшний АРАВ хоногийн нөөц байгаа тухай танилцуулсан.

Тэрээр “Шахмал түлшний барьцуулагчийг БНХАУ-аас авдаг. Урд хөршид коронавирусийн хөл хорио тогтоосноос түүхий эдийн хомсдолд ороод байна. Тээвэрлэлтийн асуудал ч хүндрэлтэй байгаа” хэмээн тодотгосон юм.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаас тодруулахад /2020.02.11/ “Нийслэлд байгаа 220 мянган өрхийн гал алдах уу, үгүй юу гэдэг асуудал биднээс үл хамаарч тулгараад байна. Замын-Үүд Эрээний боомтоор барьцалдуулагчаа авдаг байсан ч тус хотод коронавирусийн нэгдүгээр зэргийн онцгой байдал зарласан. Тиймээс бусад мужуудтайгаа харилцах харилцаа ч мөн багассан. Хэрвээ урд хөрш барьцалдуулагчаа дотооддоо үйлдвэрлэхгүй бол манайх руу тээвэрлэх боломжгүй болно” гэсэн юм.

Түүнчлэн Сайжруулсан түлшийг ОХУ-аас авч болох ч Хятадынхаас хамаагүй өндөр үнэтэй тул нүүрсний үнэнд өөрчлөлт орж магадгүйг албаныхан мэдээллэсэн.

-М.ГАНБААТАР: ОДООГИЙН НӨӨЦӨӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫГ ДУУСТАЛ ИРГЭДЭЭ ТҮЛШЭЭР ХАНГАЖ ЧАДНА-

Иймд бид Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатартай холбогдож шахмал түлшний аравхан хоногийн нөөцтэй үлдсэн нь үнэн эсэхийг тодруулсан юм.

-БНХАУ-д хөл хорио тогтоож тээвэрлэлтэд асуудал гарснаар, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн хомсдолд орно гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Түүхий эдийн хомсдолд орохоос сэргийлж, бид түүхий эд нөөцлөх ажилдаа ороод байгаа. Тэгэхээр тасарсан зүйл байхгүй.

-Хэрвээ үнэхээр түүхий эдийг нь тээвэрлэх боломжгүй болвол, үйлдвэрт байгаа нөөцөөр нийслэлийн айл өрхүүдийг хэдий хугацаанд түлшээр хангах боломжтой вэ?

-Нөхцөл байдал тийм болсон ч, иргэд үүнд санаа зовох хэрэггүй. Одоогийн нөөцөөр дөрөвдүгээр сарыг дуустал иргэдээ түлшээр хангах боломжтой.

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар бидэнд дээрх хариултыг өгсөн юм. Тэгэхээр түүний өгсөн мэдээлэл үнэн бол иргэд хүйтний эрч сулартал түлшээр тасрахгүй аж.

-САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ГОЛ ТҮҮХИЙ ЭД БОЛОХ БАРЬЦАЛДУУЛАГЧ ГЭЖ ЮУ ВЭ-

Тэгэхээр барьцуулагч гэж юу болох, сайжруулсан түлшний хэр хэмжээг эзэлдэг вэ хэмээх асуудал бидэнд тулгарах нь.

Бид Үйлдвэрлэгч булангаараа Сайжруулсан түлшийг хэрхэн хийх аргыг та бүхэнд өмнө нь танилцуулж байсан билээ. Тэгэхээр барьцуулагч буюу цардуул нь сайжруулсан түлшний 2.5 хувийг эзэлдэг. Тус бодис нь мидлинг буюу угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүнийг буталж, чийгийн хэмжээг тааруулсны дараа түүнийг хэлбэржүүлж, нягтаршуулах зорилготой бодис юм. Иймд тус бодис нь түлшийг үйлдвэрлэх гол түүхий эд нь болдог гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-12 10:15

t1 ulaan otmorozk communist

Зочин
Зочин
2020-02-12 12:50

П О Р Н О ГАМБАА СДА ҮНЭН ҮҮ ??? БАС Л САЙХАН ХУДАЛЧ ХҮН ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button