Сурвалжилга, Нийтлэл

#Валентин | Гэгээн хайрын баярыг ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭЖ болох НАЙМАН санаа

Өнөөдөр хоёрдугаар сарын 14, гэгээн хайрын баярын өдөр. Дурлалт хосуудад  романтик үдшийг өнгөрүүлэхэд нь тавлаг ресторанд оройн зоог барих, кинотеатрт үзвэр үзэх гэх мэт олон сонголт бий. Харин энэ жил масктай, олныг хамарсан үйл ажиллагаа хориотой, кино театр ч хаалттай валентин таарч байна.

Гэвч Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор романтик үдэш үгүй болох нь гэж айх хэрэггүй. Гэгээн хайрыг баярыг гэртээ, мөртлөө хамгийн халуун дотноор тэмдэглэж болох шинэлэг найман санааг танилцуулъя.


-50 АСУУЛТ-

Image result for couple at home

Алга дарам цаас бэлдээд, 25 асуулт зохио. Давчуу хугацаанд хүний тархи дээд хурдаар ажилладаг тул нэг асуулт зохиоход хагас минутын л хугацаа олго. Бэлэн болсон бол өөд өөдөөсөө харан завилж суугаад, бэлдсэн асуултаа ээлжлэн бие биедээ тавина. Тоглоомд зөвхөн үнэнчээр хариулна гэсэн дүрэм үйлчлэх ёстой. Үүгээр хосуудын урьдны үл ойлголцол, дотроо тээж явдаг хөндүүр сэдвүүд нь илааршиж, бие биенээ улам ихээр хайрлах болсон нь олонтаа.

Асуулт, хариултын мөчид дэргэд тань лонх улаан дарс, хоёр хундага байхад илүүдэхгүй.


-ИЛЛЭГ, МАССАЖ-

Image result for massage night

Бас нэгэн санаанд оромгүй романтик санаа. Бие биедээ иллэг хийж оройг өнгөрүүлэх. Эхлээд эр нөхөр нь гэргийдээ /найз хөвгүүн нь найз охиндоо/ иллэг хийх ээлж. Түүнийгээ доош харуулан хэвтүүлж халуун тосоор тослон нурууны массаж хийх үү, аль эсвэл хөлний бариа хийх үү гэдгээ та сонго. Харин дараа нь “хөвгүүдийн” ээлж. Эрчүүдийн хувьд мөр, нуруу болон шилбэний хэсэгт иллэг хийхэд тааламжтай байдаг.

Нэг нэгнийхээ биеийн алжаалыг харилцан тайлж өгөх гэдэг хамгийн романтик. Үүнийг хийхдээ бүүдгэр гэрэлтэй орчин, олон үнэрт эфирийн тос, үнэрт лаанууд асаавал тохиромжтой.


-ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ-

Image result for couple doing puzzle

Нэг мянгаас дээш ширхэгтэй эвлүүлдэг тоглоомыг толгой нийлүүлэн сууж эвлүүлнэ гэдэг сониуч, шаргуу хосуудад амтлаг санаа. Эвлэрч өгдөггүй олон жижиг хэсгүүдийг өөр хооронд нь хамтран тааруулж, дөрвөн талыг нь угсарч явсаар нэг мэдэхэд алдартай уран зураг та хоёрын өмнө бий болно.

Эвлүүлдэг тоглоомыг хамтарч эвлүүлж дууссанаар сэтгэлзүйн хувьд дотно, халуун дулаан мэдрэмж бий болдог гэдгийг судалгаа харуулна. Мөн эвлүүлсэн уран зурагаа нааж, жаазлан ханандаа өлгөх, дурсамжаа мөнхлөх боломжтой.


-КАРАОКЕ ҮДЭШ-

https://i0.wp.com/www.sheknows.com/wp-content/uploads/2018/08/couple-performing-karaoke_x0loda.jpeg?w=708&ssl=1

Магадгүй дуулах авьяастай хоёр хувь тавилангаар учирсан байж болно. Гэхдээ солгой хоолойтой байсан ч караоке үдэш тун давгүй төлөвлөгөө. Хүн бүрт сонсох дуртай, ганцаар байхдаа амандаа аялдаг дуу гэж бий. Биеэ чөлөөтэй тавин, нэг нэгэндээ зориулж бас хамтран дуртай дуугаа дуулна гэдэг биед аз жаргалын гормон ялгаруулдаг гэдгийг эрдэмтэд баталж байна.

Та бүхэнд хоёр ширхэг микрофон, болж өгвөл гэрийн караоке төхөөрөмж хэрэгтэй. Байхгүй байсан ч Youtube сувгаас хүссэн дууныхаа караоке хувилбарыг тоглуулах гэх мэт олон боломж бий.


-ЗУРААЧИД-

Image result for couples painting together

Бийр, будаг бэлдээд, зэрэгцэж суугаад зураг зур. Яагаад бие биен дээрээ зурж болохгүй гэж. Өнгө алаглуулж, төсөөллийн элдэв дүрсийг амилуулах нь тархийг амрааж, бүтээлч сэтгэлгээг ажиллуулснаар мөн л аз жаргалын гормон биед ялгарна. Стресс, ядаргаа тайлагдана. Мэдээж гоё сайхан зурах гэж хичээх хэрэггүй. Эрх чөлөөтэйгөөр үйлд. Романтик үдэш зурсан зургаа хожим хадгалж, ханандаа өлгөх ч боломжтой.


-ДУРСАМЖАА ДУРСЪЯ-

Image result for couples talking at night

Хос болгонд анх танилцсан, тэгээд дотноссон, дараа нь үерхсэн, бүр цаашлаад гэр бүл болсон, үрийн зулай үнэрлэсэн гээд хоёр биенд нь холбогдох сайхан дурсамжууд бий. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд байсаар байдаг тэр дурсамжаа ил гарган ярьж, бие биендээ хуваалцах нь тийм ч олонтаа биш.

Иймээс хамгийн сайхан дурсамжуудаа, болж өгвөл зургийн цомог, тухайн үеэс үлдэж хоцорсон өдрийн тэмдэглэл сэлтийн хамт дэлгэвэл мөн л гайхалтай, халуун дотно үдшийг өнгөрүүлж болно.


-ЗАРДЛЫГ НЬ ТООЦОХГҮЙГЭЭР МӨРӨӨД-

Image result for couples talking at night

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагтай мөнгөн дүн чөлөөтэй мөрөөдөхөд саад болдог.

Тэгвэл энэ үдэш учрах зардлыг нь тооцохгүйгээр, хамтдаа зүгээр л мөрөөд. Тэмдэглэлийн дэвтэр нээгээд жагсаан бич. Аялах газруудаа төлөвлө. Энэ жилд багтаан худалдаж авах шинэ зурагт, гал тогооны өрөөний тавилгаа бод. Дараа жил гэхэд өөрсдийн болгосон байх автомашин, байр орон сууцаа мөрөөд. Хэчнээн урт жагсаалт үүссэн ч хамаагүй, хамтдаа ийнхүү мөрөөдөх нь нэг бодлын “хүүхэдлэг” боловч нөгөө л аз жаргалын гормоныг хамгийн ихээр ялгаруулдаг гэнэ.


-ОРОЙН ХООЛ, РОМАНТИК КИНО-

Image result for couples watching movie

Энгийн, уламжлалт, гэхдээ сонгодог сонголт. Оройн хоол бэлдэхэд нөхөр та ч чадахаараа оролцоно. Урьд өмнө хийж бас идэж үзээгүй хоолоо хамтран бэлдэнэ. Ингээд ердийнхөөсөө чамин, хээнцэр зассан ширээний ард өөд өөдөөсөө харан суугаад хооллоно.

Оройн зоогоо барьж дуусаад бүх цаг үеийн хамгийн романтик хэмээн нэрлэгддэг уран сайхны кинонуудаас үзэх нь сайхан санаа. Интернэт орчноос хайлт хийж, тохиромжтой киногоо сонгох боломж та бүхэнд бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-14 23:19

Монголчууд аа гэж баяр гэсэн болгоныг тэмдэглэх юм даа хөөрхий. Христчэнгүүд болцын муу бүгдээрээ инээдтэй бас болоогүй сүнсний баяр ч гэх шиг өөр юу юу ч билээ

Зочин
Зочин
2021-02-14 11:23

Бүх баярыг цаазлан хоригло. Архтны газруудыг бүх хэлбэрээр санхүүжүүлэхийг цаазлан хоригло. Архид�##�т устана.

zochin
zochin
2024-01-14 19:02

zaluu xosuud bie bienee xundetgeed xairaa ilerxiilen beleg selt soliltson oroin xool xamtdaa iden orgiluun dars uuj suudag saixan bayar shuu dee

Холбоотой мэдээ

Back to top button