НИЙГЭМ

МҮЭХ:Бага насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг богиносгосон цагаар ажиллуулна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлаас Ерөнхий зөвлөлийн ажлын албаны ажилтнууд, харьяа газрууд, гишүүн байгууллагуудад хандаж “COVID-19” халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох газруудаас гарсан шийдвэрийг үндэслэн 0-12 насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл богиносгосон цагаар буюу 09:00-15:30 цагийн хооронд ажиллуулах шийдвэр гаргажээ.

Мөн өчигдрөөс /2020.02.13/ Улсын Онцгой комиссоос хэсэгчлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан уг арга хэмжээг илүү өргөн хүрээнд зохион байгуулах, зарим алба, хэлтсийн ажилчдыг гэрээр ажиллах боломжоор хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах болон хөдөлмөрлөх эрхтэй холбоотой санал, гомдол хүлээн авах жижүүрийн шуурхай утас ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Иймд “COVID-19”-ийн нөлөөгөөр үүссэн нөхцөл байдалтай уялдуулан нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ч ийнхүү тодорхой зохицуулалт, арга хэмжээ авахыг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button