ДЭЛХИЙЭнтертайнмент

Дуучин Жо Жонас, жүжигчин Софи Тернер нар энэ зун анхны хүүхдээ өлгийдөн авна

“Jonas Brothers” хамтлагийн дуучин 30 настай Жо Жонас болон жүжигчин 23 настай Софи Тернер нар анхны хүүхдээ хүлээж байна. 

Тэд 2016 оноос болзож эхлээд 2017 онд сүй тавьсан билээ. Харин өнгөрсөн жил хоёр ч удаа хуримаа хийсэн юм. Тодруулбал, тавдугаар сард Лас Вегаст, зургаадугаар сард Францад сүр дуулиантай хуримаа хийсэн.

Софиг хөл хүнд болсон талаар тэд ихэд  нууцалж байсан ч гэр бүл болон найзууд нь ийнхүү дөрвөн сартай жирэмсэн гэдгийг задруулсан хэмээн E! News сайт мэдээлжээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: cosmopolitan.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button