ДЭЛХИЙЭнтертайнмент
“Blackpink” хамтлагийн Лиса өөрийн хувцасны брэндээ гаргана

БНСУ-ын алдарт “Blackpink” хамтлагийн гишүүн Лиса өөрийн загварын брэндээ гаргахаар төлөвлөж байна. Энэ сарын есний өдөр “Manobal Lalisa” болон “Manobal” брэндээ албан ёсоор бүртгүүлжээ.
Барааны тэмдгийн мэдүүлгийг өнгөрөгч оны 12 сард гаргаж ийнхүү албан ёсоор барааны тэмдгээ авчээ.Тус брэнд нь гадуур хувцас, бэлэн хувцас, дотуур хувцас зэргийг үйлдвэрлэж гаргах юм байна.
Түүнчлэн, тэрээр өөрийн овог болох “Manoban” биш “Manobal гэсэн” нэрийг ашигласан нь олны сонирхлыг ихэд татаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: allkpop.com